Windows XP Pro дээр хэрхэн IIS сервэр суулгах вэ?

Компьютер Интэрнэт, Нийтлэл, Сурсан юм илүүдэхгүй, Хобби No Comments »

За би гэдэг хүн нэлээд хэсэг блог бичихээ завсарлаж байгаад өнөөдөрөөс бичихээр шийдлээ.

Интэрнэт хөгжиж буй өнөө үед бараг бүх л хүн WEB хуудастай болохыг зорьж чадахаараа л оролдоцгоож байна. Ингээд өнөөдөр хэрхэн яаж IIS server- ийг суулгах талаар өөрийн мэдлэгээс хуваалцахаар шийдлээ.

Хэрвээ та Windows XP Professional -ийг өөрийн PC дээр суулагасан бол та Microsoft’s web server, Internet Information Server 5.1 (IIS) ийг өөрийн PC дээр ҮНГҮЙ гээр Windows XP Pro installation CD -ийн тусламжтайгаар дараах зааварын дагуу суулгаж ажиллуулах боломжтой.
Read the rest of this entry »

Mongolia: Амьдарч болмоор улс

Амьдрал, Нийгэм, Нийтлэл 3 Comments »

Манай найз утсаар ярилаа. Америкаас. Лос Анжелесийн монголчуудын шинэ жилийн vдэшлэгэнд хэрэг болох “Замд гаръя”, “Манай гарагийн залуус” зэрэг дууны фонограмм захиж байна. Яваад хоёр сар болсон, яг хоёр сарын дараа ирнэ. Манай хvн угаасаа жилийн утаатай хагасыг эхнэртэйгээ Америкт єнгєрєєгєєд, хавар нь эх орондоо ирж зун уралдуулах морио барьж уядаг ажилтай. Тэр ашигт малтмалын орд цуглуулах хоббитой баян хvн биш. Yргэлж дутуугаа гайхаж, vгvйгээ нэхэж явдаг эмзэг давхаргын нэгэн ч бас биш. Байдаг л дундаж монгол. Харин бас нэг найз маань сая “Land cruiser 200” авч уналаа. Хулгай хийсэнгvй, хадгаламж луйвардсангvй, авлига авсангvй, архи хордуулсангvй. Хэний ч ємнє нvдэнд ил, нvvр бардам байдаг ажлаа нэр тєртэй хийж чадаад л авсан.
Read the rest of this entry »

Архи уугаад согтохгүй байх аргууд

Амьдрал, Нийтлэл, Сурсан юм илүүдэхгүй, Хобби No Comments »

Удахгүй шинэ жил болох гэж байгаатай холбогдуулан нэгэн сонирхолтой аргыг танилцуулах гэж байна. Баярын үеэр бид тунгаа хэтрүүлж уудаг тул аль болох гарандаа цэвэр ус ч юм уу өөр нэгэн зүйл барих хэрэгтэй. Иймээс танд архи уугаад согтохгүй байж болох алхмуудыг толилуулж байна.

1. Түүхий өндөг

Түүхий өндөг нь этанолийн бодисуудыг цусанд орохоос хамгаалдаг байна. Харин аль болох согтохгүй хугацаа хэрэгтэй бол төмсний нухаш идэх хэрэгтэй. Төмс нь бараг спиртийн 40% -ийг өөртөө шингээж чаддаг байна. Түүнчлэн та ууж байгаа дарснаасаа хоёр дахин их юм уух хэрэгтэйг санах хэрэгтэй. Мөн ууж байгаа үедээ алим, усан үзэм зэргээс татгалзаарай. Баяр дууссаны дараа унтахынхаа өмнө нэг стакан сүү уух хэрэгтэй. Ингэснээрээ өглөө сэрэхэд бүх төрлийн хортой бодисуудыг таны биенээс устгасан байх болно.

2. Нүүрсэн эм

Нүүрсэн эм гэж манайхан ярьж заншсан хар өнгөтэй идэвхжүүлсэн, нүүрсээр хийсэн эм байдаг. Энэ эмийг эмийн сангуудаас авч болох юм байна. Гэдэсний өвчинд хэрэглэдэг эм аж. Түүнийг ууснаар архины согтоох чадвар буурдаг. Архи уухаасаа 10-15 минутын өмнө 2-4 ширхгийг ууна. Тэгвэл та ухаанаа алдтал согтохгүй юм байна. Гэхдээ энэ надад нээг их таалагдахгүй байгаа юм.

3. Алмагель

Алмагель гэдэг эм ч гэсэн архины согтоох чадварыг бууруулдаг байна. Ууж эхэлхээс өмнө 2-3 халбагыг уух хэрэгтэй. Найр наадам сунжираад ирвэл 30 минутын зайтай бага багаар уух шаардлагатай. Ингэвэл таны согтуурал бусдад, болон танд ч мэдэгдэхгүй байхнээ. Энэ ч бас нэг л таалагдлахгүй байгаа арга гэх үү дээ.

4. Хар будаа

Хар будаа буюу овъёос, хүүхдийн каш маш их үр дүгтэй юм байна. Архи хэрэглэхээсээ хагас буюу бүтэн цагийн өмнө нэг тавгийг халуунаар нь идэх хэрэгтэй. Ингэсэн байхад эргэн тойрны тань хүмүүс бүгд тасарчихаад байхад л та зүв зүгээр суух болно.

5. Улаан буудай

Улаан буудайн хивгийг шилэн аяга буцалсан усанд хоолны нэг халбагаар хийж хутгаад халуунаар уух ч бас л нэг шилдэг аргын нэг. Түүнчлэн нашатырын спиртийг нэг аяга буцалсан усанд нэгээс хоёр дусаагаад уух нь сүүлд шартахгүй байхад тусалдаг гэнэ.

6. Баяраар юу уух вэ?

Хамгийн аюултай согтууруулах ундааны төрөлд коньяк, ром дарс, виски, ликёр зэрэг ордог бол, хамгийн аюултай хольц нь архи болон Портвэйн , архи болон Оргилуун дарс, вино болон пиво, вермут болон Коньяк зэрэг байдаг байна. Согтууруулах ундааг ууж байгаа хүн зайлшгүй мэдэх гурван дүрэм байдаг. Үүнд: чихэрлэг зүйлээр даруулж уухгүй байх, градус хэтрүүлэхгүй байх, нэг хундага дарсыг хоёр хундага цэвэр усаар даруулж уух гэсэн үндсэн дүрэм байдаг байна.

Дээр нь нэмж хэлхэд архи ууж байхдаа юм сайн идэх хэрэгтэй шүү. Өлөн ходоодон дээр хэзээ ч бүү архи уу. Мөн хоол идчээд яадаж 20 минутын дараагаас ууж эхлэхгүй бол шингэж амжаагүй хоолноос чинь түрүүлээд архи чинь үйлчилнэ шүү гэдгийг нэмээд хэлчий. За тэгээд Архиа бага ууж айргаа их уу. гэж

Гейша нар яагаад таргалдаггүй вэ? ба Гейша нарийн жингээ барих дэглэм

Амьдрал, Нийтлэл, Сурсан юм илүүдэхгүй 1 Comment »

Европчууд аль эртнээс Японд хүмүүс урт насалдаг, эрчүүд нь зүрхний шигдээсээр бага өвчилдөг, харин гейша нар нь дур булаам, сайхан галбиртай байдгийг анзаарсан гэдэг. “Японы” гэсэн тодотголтой бага калортай хоол хүнс орчин үед моодонд ороод байна.

Гейша нарын хэрэглэдэг энэхүү хоолны дэглэмийг 13 хоногийн туршид мөрдөж чадвал таны биеийн бодисын солилцоо эрс буурч 5 – 7 кг илүүдэл жингээ гээх болно.

Хэрэв та гейша нарын дэглэмийг тэсвэр тэвчээр гарган мөрдсөн хэр нь 14 дэх өдрөөс нь цөцгийтэй банш идээд эхэлбэл таны жин мэдээж эргээд хуучин хэвэндээ орно. Тиймээс та багагүй хугацаанд дэглэм барьж хооллох хэрэгтэй.

Гейша нарын хоолны дэглэм,

Эхний өдөр: Өглөө – хар кофе. Өдөр – 2 ширхэг чанасан өндөг, ургамлын тостой шинэ байцааны салат, нэг стакан улаан лоолийн шүүс, эсвэл нэг ширхэг улаан лооль. Орой – шарсан эсвэл чанасан загас 200 гр, шинэхэн байцааны салат ургамлын тостой.
Read the rest of this entry »

Шоколад, мах бас секс оюун ухааныг сайжруулдаг

Амьдрал, Нийтлэл, Сурсан юм илүүдэхгүй No Comments »

Судлаачид оюун ухааныг сайжруулах зорилгоор олон онол боловруулж гаргажээ. Үүнд үгийн сүлжээ таавраас эхлээд биеийн хүчний дасгал , хүйтэн шүршүүрт орохыг хүртэл зөвлөсөн байв. Тэгвэл эрдэмтэд оюуны хөгжилд хүний амьдралын хэв маяг тэр тусмаа хооллолт ихээхэн үүрэгтэй болохыг тогтоожээ.

Хар шокалад, зүсэм чанасан хүйтэн мах идэхэд тархины үйл ажиллагаа мэдэгдэхүйц сайжирч буйг эрдэмтэд тодорхойлжээ. Харин сексийг тэд нас хөгширтөл хүний оюун ухааны чадавхийг хадгалах хамгийн шилдэг арга гэнэ шүү. Мөн Хэн оюун ухааны чадавхиа дээшлүүлэхийг хүснэ тэр тамхинаас бас “савангийн дуурь” үзэхээс татгалзах хэрэгтэй.

Мөн үргэлж өвчин ярьж, амьдралаа зүхэж суудаг найзаасаа ч татгалзах хэрэгтэй гэнэ. Үүний зэрэгцээ хүүхэдтэй ойр байх, ном чанга унших, олны өмнө илтгэл тавьж байх хэрэгтэй гэж зөвлөсөн байна.

Сэтгэл судлаач, профессор Терри Хорна «Teach Yourself: Training Your Brain» хэмээх номондоо « Амьдралын зөв хэв маягийг сонгож чадвал хүний наснаас үл хамааран оюун ухаан нь улам тэлж байдаг» хэмээн бичжээ.

Хятад хүн ба Монголын бодит байдал

Амьдрал, Нийгэм, Нийтлэл, Улс Төр No Comments »

- Ерөнхий боловсролын сургуулийн подвальд ямарч бичиг баримтгүй 20 гаруй хятад орогнож байсныг өчигдөр орой илрүүллээ-

Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхэлсэн газраас Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин сууж байгаа гадаадын иргэдийг шалгаж, тоолж байгаа. Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар манай оронд албан ёсоор 101 орны 60 гаруй мянган хүн байгаа гэсэн тоо бий. Үүнээс 30 орчим мянга нь БНХАУ-ын иргэд гэнэ. Гэвч энэ тоог баттай гэж хэлэхэд түвэгтэй. Хаана л бол хаана хятад иргэд сүлжилдэж байхад ердөө л 30 орчим мянга гэдэг нь юу л бол.

Read the rest of this entry »

Монголын төрт ёсны уламжлал : Төрөө дээдлэн хүндлэх эрхэм ёс

Нийтлэл, Сурсан юм илүүдэхгүй, Улс Төр No Comments »
 

Зууны Мэдээ

2007 оны 10-р сарын 8 10:59 GTM+8

Түүх шаштир мэргэдийн судалгааны бүтээлээс үзэхэд 220 мянган жилийн тэртээгээс анхны төрт улсыг байгуулсан цагаас Монгол төрийн ёс, төрийн ёслол хүндэтгэл эхэлж он цагийн уртад төр ард түмний оюуны чадавхиар баяжигдан, урт замыг туулахдаа гүн утга агуулгыг өөртөө шингээжээ. Монголын төрт ес өнгөрсөн урт хугацаандаа төр ёсны дараахь зарчмыг буй болгосон. Үүнд:
Read the rest of this entry »


Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2008 Дэлхий.нэт