Би Ардчилсан Монгол

Нийгэм, Улс Төр No Comments »

[kml_flashembed movie="http://www.youtube.com/v/0oD87qc5oJA&hl=en" width="425" height="325" wmode="transparent" /]

Mongolia: Амьдарч болмоор улс

Амьдрал, Нийгэм, Нийтлэл 3 Comments »

Манай найз утсаар ярилаа. Америкаас. Лос Анжелесийн монголчуудын шинэ жилийн vдэшлэгэнд хэрэг болох “Замд гаръя”, “Манай гарагийн залуус” зэрэг дууны фонограмм захиж байна. Яваад хоёр сар болсон, яг хоёр сарын дараа ирнэ. Манай хvн угаасаа жилийн утаатай хагасыг эхнэртэйгээ Америкт єнгєрєєгєєд, хавар нь эх орондоо ирж зун уралдуулах морио барьж уядаг ажилтай. Тэр ашигт малтмалын орд цуглуулах хоббитой баян хvн биш. Yргэлж дутуугаа гайхаж, vгvйгээ нэхэж явдаг эмзэг давхаргын нэгэн ч бас биш. Байдаг л дундаж монгол. Харин бас нэг найз маань сая “Land cruiser 200” авч уналаа. Хулгай хийсэнгvй, хадгаламж луйвардсангvй, авлига авсангvй, архи хордуулсангvй. Хэний ч ємнє нvдэнд ил, нvvр бардам байдаг ажлаа нэр тєртэй хийж чадаад л авсан.
Read the rest of this entry »

Тамхиа хаясанаар та…

Амьдрал, Нийгэм No Comments »

No SmokingЮунаас болж тамхинд ордог вэ? Юу дутлаа гэж тамхинд орсон бэ? Яагаад ер нь тамхи татаж байх ёстой юм бэ. Одоохон болъё, ялангуяа эмэгтэй хvн татаж болохгvй шvv дээ. Тамхи vнэртсэн тамхи зуусан єєрийнхєє дvрсээ толинд хараад эндvvрсэн гэдгээ ойлго. Магадгvй таны хайртын vнсэлт єєрєєр мэдрэгдэх байх. Тамхинд зориулсан мєнгєнийхєє тооцоог хараад та гайхаж магад. Тэр мєнгєєрєє єєрийгєє гоё л до охидоо. Одоо харин та тамхийг хаясанаар биенд тань ямар єєрчлєлтvvд орох вэ…

 

No SmokingТа яг одоо халаасаандаа байгаа тамхиа хаяарай. Яг одоо тамхиа хаяхад таны биеэнд эдгээр єєрчлєлтvvд орно.* 20 минутанд таны цусны даралт бууж хэвэндээ орно.* 8 цагийн дотор цусан дахь хорт хий хагас хувь болтлоо буурах ба биеэн дэх хvчилтєрєгчийн хэмжээ хэвийн байдалдаа эргэн орно.

* 48 цагийн дотор зvрхэнд єгч байсан ачаалал буурна. Таны биеэнд байсан бvх никотин ор сураггvй алга болох ба Таны амтлах болон vнэрлэх мэдрэхvй хэвийн ажиллагаандаа орно.

* 72 цагийн дотор мєгєєрсєн хоолой маш сайн амарч авах ба таны биеийн уг энерги дээд цэгтээ хvрнэ.

* 2 долоо хоног єнгєрєхєд цусны эргэлт хурдасч 10 долоо хоногийн дотор маш хурдацтайгаар ихэссээр байх болно.

* 3-9 сарын дотор ханиад, амьсгал давчдах болон амьсгалын хvндрэлvvд арилж таны уушиг 10 хувь эрvvл болсон байна.

* 1 жил єнгєрєхєд таны зvрх хаагдаж болох аюул хагас хувь болтлоо буурна.

* 5жил болоход та огт тамхи татаж байгаагvй хvн шиг л эрvvл чийрэг болох болно.

* 10 жил єнгєрєхєд уушигны хот хавдарын аюул бvрмєсєн vгvй болно.

Хэдий биеэнд маш их єєрчлєлтvvд хурдацтай явагдах боловч бvхэл бvтэн 10 жилийн дараа л та тамхинаас хамааралгvй эрх чєлєєтэй бєгєєд эрvvл саруул болох нь. Татаад хэдий хугацаа єнгєрсєн ч байсан хаяхад одоо оройтоогvй байна. Тамхиа татаад нэг амьсгал авахтайгаа болж амьдрал єєрєєр харагдаж байвал та буруу бодож байжээ. Ердєє л сэтгэлээр тэгэж буй мэт санагдаж, биеэнд чинь онцгой муу єєрчлєлтvvдийг єгсєнтэй л холбоотой юм.

Зай-наас зай барьцгаая

Амьдрал, Нийгэм, Сурсан юм илүүдэхгүй 2 Comments »

Зай хэзээ бий болсон бэ?
Магадгүй та итгэхгүй байх. Хамгийн анхны зай МЭӨ 250 онд буюу Персийн хаант улсын хаанчлалын үед Багдадад үүсчээ. Энэ үеийн зай нь төмөр, зэсний тусламжтайгаар цахилгаан гүйдэл үүсгэдэг байжээ. Харин өнөөдрийн бидний хэрэглэж заншсан орчин үеийн зайны анхдагч загварыг Манай он тооллын 1800 онд Италийн эрдэмтэн Александр Вольт зохион бүтээжээ. Энэ үеэс эхлэн зайны олон төрөл загвар үүсч эхэлсэн. 1860 онд Georges Leclanche гэдэг хүн нэг удаагийн зай буюу бидний мэдэхээр гар чийдэнгийн зайг зохион бүтээсэн нь тухайн үедээ маш их амжилт олж байв.

“Хуруун чинээ биетэй ч хор хөнөөл ихтэй” гэдэг нэгэн шинэ оньсого зохиомоор санагдлаа. Юун тухай бодож байгаад ийм оньсого зохиосныг минь та лав гадарласан байх.

Цаг, тооны машин, гар чийдэн, хөгжим, микрофон, бүр хүүхдийн тоглоом хүртэл “батарей зүрхтэй”. Тэдний зүрх биднийхээс ялгаатай нь маш богино настай.
Read the rest of this entry »

Хятад хүн ба Монголын бодит байдал

Амьдрал, Нийгэм, Нийтлэл, Улс Төр No Comments »

- Ерөнхий боловсролын сургуулийн подвальд ямарч бичиг баримтгүй 20 гаруй хятад орогнож байсныг өчигдөр орой илрүүллээ-

Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхэлсэн газраас Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин сууж байгаа гадаадын иргэдийг шалгаж, тоолж байгаа. Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар манай оронд албан ёсоор 101 орны 60 гаруй мянган хүн байгаа гэсэн тоо бий. Үүнээс 30 орчим мянга нь БНХАУ-ын иргэд гэнэ. Гэвч энэ тоог баттай гэж хэлэхэд түвэгтэй. Хаана л бол хаана хятад иргэд сүлжилдэж байхад ердөө л 30 орчим мянга гэдэг нь юу л бол.

Read the rest of this entry »


Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2008 Дэлхий.нэт