Mongolia: Амьдарч болмоор улс

Амьдрал, Нийгэм, Нийтлэл 3 Comments »

Манай найз утсаар ярилаа. Америкаас. Лос Анжелесийн монголчуудын шинэ жилийн vдэшлэгэнд хэрэг болох “Замд гаръя”, “Манай гарагийн залуус” зэрэг дууны фонограмм захиж байна. Яваад хоёр сар болсон, яг хоёр сарын дараа ирнэ. Манай хvн угаасаа жилийн утаатай хагасыг эхнэртэйгээ Америкт єнгєрєєгєєд, хавар нь эх орондоо ирж зун уралдуулах морио барьж уядаг ажилтай. Тэр ашигт малтмалын орд цуглуулах хоббитой баян хvн биш. Yргэлж дутуугаа гайхаж, vгvйгээ нэхэж явдаг эмзэг давхаргын нэгэн ч бас биш. Байдаг л дундаж монгол. Харин бас нэг найз маань сая “Land cruiser 200” авч уналаа. Хулгай хийсэнгvй, хадгаламж луйвардсангvй, авлига авсангvй, архи хордуулсангvй. Хэний ч ємнє нvдэнд ил, нvvр бардам байдаг ажлаа нэр тєртэй хийж чадаад л авсан.
Read the rest of this entry »

Пиво уулаа гэж загнаад л байх юм. Ямар сайн гэдгийг нь мэддэг болоосой

Амьдрал, Сурсан юм илүүдэхгүй, Хобби No Comments »

Пиво их уухаар гvзээ сууна хэмээн хvмvvс татгалзах нь цєєнгvй. Гэхдээ пивонд сул талаас гадна давуу тал єчнєєн байдаг гэнэ.
-Хачирхалтай баримт дэлгэхэд 18-р зуун, 19-р зууны эхээр зарим оронд ихэнх эмийг пивоор даруулж уухыг зєвлєдєг байжээ.
-Мюнхений институт пивог судлан vзсэний vндсэнд нэг литр шvvгээгvй пиво нэг литр сvvнээс 10 дахин ашигтай болохыг баталсан байна.
-Германд шvvгээгvй, дрожж дээр нь хєвсєн пивог “Hefe Weizen” (улаан буудайн дрожж) гэж нэрлэдэг. Ийм пивог уусан хvний нvдэн дээр хэзээ ч євдєг гардаггvй бєгєєд арьс нь сэргэдэг байна. Учир нь ийм пивонд В бvлгийн витаминууд ихээр агуулагддаг гэнэ.
-Пивог байнга хэрэглэвэл хорт хавдраар євчлєх эрсдэл 2-3 дахин буурдаг болохыг Японы судлаачид тогтоожээ.
-єлєн элгэн дээрээ нэг аяга пиво уух нь ходоодны илvvдэл шvvсийг арилгадаг. Иймээс пиво нь ходоодны vрэвслийн vед хамгийн ашигтай.
-Пиво нь бие махбодоос хєнгєн цагааны давсыг ялгаруулж гаргадаг. vvнээс єєр ямар ч шингэн ийм чадвар байдаггvй болохыг судалгаагаар баталжээ.

-Пивотой усанд орвол хєлс ялгаралтын хэмжээ хэвийн болно. Хэрвээ таны хєлс маш ихээр гарч байвал бvлээн усанд нэг шил пиво хийгээд хэсэг хэвтээд vзээрэй.

-Пивотой маск, тос нь vрчлээг тэнийлгэхэд тустай. Та єндєгний шарыг бага зэргийн пивотой хольж, нvvрэндээ тvрхээд vзээрэй. vр дvн нь тун удахгvй мэдрэгдэнэ шvv.

-Шинэхэн пивоны хєєс vрчлээг арилгадаг. Пивоны маск тослог арьсанд маш єндєр vр дvнтэй. Энэ нь арьсны уян хатан байдлыг нэмэгдvvлж, цусны эргэлтийг сайжруулан, тос ялгаралтыг багасгаж, арьсны нvх сvвийг багасгадаг байна.

-Ханиадыг пивоор эмчилж болно. Нэг халбага зєгийн балыг нэг аяга халуун пивонд хийгээд уувал ханиад тэр дороо намдана.

-vсний хэлбэрээ удаан хадгалахын тулд пиво тvрхэж болно. Хэрвээ пивог vсэндээ тvрхээд хэсэг хугацаанд байлгавал vс гялалзаж, уян хатан болж. унах нь багасдаг.

-Чехvvд бєєрний євчнєєр євчлєх нь харьцангуй бага байдаг гэнэ. Учир нь тэдний уудаг пиво бєєрний чулууг устгадаг байна.

-Пиво бие махбод дахь бодисын солилцоог идэвхжvvлж, эсийг залуужуулдаг. Туршлагаас vзэхэд пивог тодорхой хэмжээгээр тогтмол хэрэглэдэг хvмvvс огт хэрэглэдэггvй хvмvvсээс харьцангуй хожуу єтєлдєг гэнэ.

-єдєрт ойролцоогоор нэг аяга пиво хэрэглэх нь зvрх судасны євчний эрсдлийг бууруулж, бєєрєнд чулуу vvсэхээс сэргийлж, биеийн эсэргvvцлийг сайжруулдаг болохыг Чех, Германы эрдэмтэд тогтоожээ.

-Пиво нь кока-кола, чихэртэй алимны шvvс, жимсний ундааг бодвол харьцангуй бага калоритой гэнэ.

эхийг www.caak.mn ээс бэлтгэв.

за тэгээд ер нь хэтрүүлж уувал гүзээ суухаас биш тааруулж уувал эм л юм байна.

Архи уугаад согтохгүй байх аргууд

Амьдрал, Нийтлэл, Сурсан юм илүүдэхгүй, Хобби No Comments »

Удахгүй шинэ жил болох гэж байгаатай холбогдуулан нэгэн сонирхолтой аргыг танилцуулах гэж байна. Баярын үеэр бид тунгаа хэтрүүлж уудаг тул аль болох гарандаа цэвэр ус ч юм уу өөр нэгэн зүйл барих хэрэгтэй. Иймээс танд архи уугаад согтохгүй байж болох алхмуудыг толилуулж байна.

1. Түүхий өндөг

Түүхий өндөг нь этанолийн бодисуудыг цусанд орохоос хамгаалдаг байна. Харин аль болох согтохгүй хугацаа хэрэгтэй бол төмсний нухаш идэх хэрэгтэй. Төмс нь бараг спиртийн 40% -ийг өөртөө шингээж чаддаг байна. Түүнчлэн та ууж байгаа дарснаасаа хоёр дахин их юм уух хэрэгтэйг санах хэрэгтэй. Мөн ууж байгаа үедээ алим, усан үзэм зэргээс татгалзаарай. Баяр дууссаны дараа унтахынхаа өмнө нэг стакан сүү уух хэрэгтэй. Ингэснээрээ өглөө сэрэхэд бүх төрлийн хортой бодисуудыг таны биенээс устгасан байх болно.

2. Нүүрсэн эм

Нүүрсэн эм гэж манайхан ярьж заншсан хар өнгөтэй идэвхжүүлсэн, нүүрсээр хийсэн эм байдаг. Энэ эмийг эмийн сангуудаас авч болох юм байна. Гэдэсний өвчинд хэрэглэдэг эм аж. Түүнийг ууснаар архины согтоох чадвар буурдаг. Архи уухаасаа 10-15 минутын өмнө 2-4 ширхгийг ууна. Тэгвэл та ухаанаа алдтал согтохгүй юм байна. Гэхдээ энэ надад нээг их таалагдахгүй байгаа юм.

3. Алмагель

Алмагель гэдэг эм ч гэсэн архины согтоох чадварыг бууруулдаг байна. Ууж эхэлхээс өмнө 2-3 халбагыг уух хэрэгтэй. Найр наадам сунжираад ирвэл 30 минутын зайтай бага багаар уух шаардлагатай. Ингэвэл таны согтуурал бусдад, болон танд ч мэдэгдэхгүй байхнээ. Энэ ч бас нэг л таалагдлахгүй байгаа арга гэх үү дээ.

4. Хар будаа

Хар будаа буюу овъёос, хүүхдийн каш маш их үр дүгтэй юм байна. Архи хэрэглэхээсээ хагас буюу бүтэн цагийн өмнө нэг тавгийг халуунаар нь идэх хэрэгтэй. Ингэсэн байхад эргэн тойрны тань хүмүүс бүгд тасарчихаад байхад л та зүв зүгээр суух болно.

5. Улаан буудай

Улаан буудайн хивгийг шилэн аяга буцалсан усанд хоолны нэг халбагаар хийж хутгаад халуунаар уух ч бас л нэг шилдэг аргын нэг. Түүнчлэн нашатырын спиртийг нэг аяга буцалсан усанд нэгээс хоёр дусаагаад уух нь сүүлд шартахгүй байхад тусалдаг гэнэ.

6. Баяраар юу уух вэ?

Хамгийн аюултай согтууруулах ундааны төрөлд коньяк, ром дарс, виски, ликёр зэрэг ордог бол, хамгийн аюултай хольц нь архи болон Портвэйн , архи болон Оргилуун дарс, вино болон пиво, вермут болон Коньяк зэрэг байдаг байна. Согтууруулах ундааг ууж байгаа хүн зайлшгүй мэдэх гурван дүрэм байдаг. Үүнд: чихэрлэг зүйлээр даруулж уухгүй байх, градус хэтрүүлэхгүй байх, нэг хундага дарсыг хоёр хундага цэвэр усаар даруулж уух гэсэн үндсэн дүрэм байдаг байна.

Дээр нь нэмж хэлхэд архи ууж байхдаа юм сайн идэх хэрэгтэй шүү. Өлөн ходоодон дээр хэзээ ч бүү архи уу. Мөн хоол идчээд яадаж 20 минутын дараагаас ууж эхлэхгүй бол шингэж амжаагүй хоолноос чинь түрүүлээд архи чинь үйлчилнэ шүү гэдгийг нэмээд хэлчий. За тэгээд Архиа бага ууж айргаа их уу. гэж

Гейша нар яагаад таргалдаггүй вэ? ба Гейша нарийн жингээ барих дэглэм

Амьдрал, Нийтлэл, Сурсан юм илүүдэхгүй 1 Comment »

Европчууд аль эртнээс Японд хүмүүс урт насалдаг, эрчүүд нь зүрхний шигдээсээр бага өвчилдөг, харин гейша нар нь дур булаам, сайхан галбиртай байдгийг анзаарсан гэдэг. “Японы” гэсэн тодотголтой бага калортай хоол хүнс орчин үед моодонд ороод байна.

Гейша нарын хэрэглэдэг энэхүү хоолны дэглэмийг 13 хоногийн туршид мөрдөж чадвал таны биеийн бодисын солилцоо эрс буурч 5 – 7 кг илүүдэл жингээ гээх болно.

Хэрэв та гейша нарын дэглэмийг тэсвэр тэвчээр гарган мөрдсөн хэр нь 14 дэх өдрөөс нь цөцгийтэй банш идээд эхэлбэл таны жин мэдээж эргээд хуучин хэвэндээ орно. Тиймээс та багагүй хугацаанд дэглэм барьж хооллох хэрэгтэй.

Гейша нарын хоолны дэглэм,

Эхний өдөр: Өглөө – хар кофе. Өдөр – 2 ширхэг чанасан өндөг, ургамлын тостой шинэ байцааны салат, нэг стакан улаан лоолийн шүүс, эсвэл нэг ширхэг улаан лооль. Орой – шарсан эсвэл чанасан загас 200 гр, шинэхэн байцааны салат ургамлын тостой.
Read the rest of this entry »

Шоколад, мах бас секс оюун ухааныг сайжруулдаг

Амьдрал, Нийтлэл, Сурсан юм илүүдэхгүй No Comments »

Судлаачид оюун ухааныг сайжруулах зорилгоор олон онол боловруулж гаргажээ. Үүнд үгийн сүлжээ таавраас эхлээд биеийн хүчний дасгал , хүйтэн шүршүүрт орохыг хүртэл зөвлөсөн байв. Тэгвэл эрдэмтэд оюуны хөгжилд хүний амьдралын хэв маяг тэр тусмаа хооллолт ихээхэн үүрэгтэй болохыг тогтоожээ.

Хар шокалад, зүсэм чанасан хүйтэн мах идэхэд тархины үйл ажиллагаа мэдэгдэхүйц сайжирч буйг эрдэмтэд тодорхойлжээ. Харин сексийг тэд нас хөгширтөл хүний оюун ухааны чадавхийг хадгалах хамгийн шилдэг арга гэнэ шүү. Мөн Хэн оюун ухааны чадавхиа дээшлүүлэхийг хүснэ тэр тамхинаас бас “савангийн дуурь” үзэхээс татгалзах хэрэгтэй.

Мөн үргэлж өвчин ярьж, амьдралаа зүхэж суудаг найзаасаа ч татгалзах хэрэгтэй гэнэ. Үүний зэрэгцээ хүүхэдтэй ойр байх, ном чанга унших, олны өмнө илтгэл тавьж байх хэрэгтэй гэж зөвлөсөн байна.

Сэтгэл судлаач, профессор Терри Хорна «Teach Yourself: Training Your Brain» хэмээх номондоо « Амьдралын зөв хэв маягийг сонгож чадвал хүний наснаас үл хамааран оюун ухаан нь улам тэлж байдаг» хэмээн бичжээ.

Тамхиа хаясанаар та…

Амьдрал, Нийгэм No Comments »

No SmokingЮунаас болж тамхинд ордог вэ? Юу дутлаа гэж тамхинд орсон бэ? Яагаад ер нь тамхи татаж байх ёстой юм бэ. Одоохон болъё, ялангуяа эмэгтэй хvн татаж болохгvй шvv дээ. Тамхи vнэртсэн тамхи зуусан єєрийнхєє дvрсээ толинд хараад эндvvрсэн гэдгээ ойлго. Магадгvй таны хайртын vнсэлт єєрєєр мэдрэгдэх байх. Тамхинд зориулсан мєнгєнийхєє тооцоог хараад та гайхаж магад. Тэр мєнгєєрєє єєрийгєє гоё л до охидоо. Одоо харин та тамхийг хаясанаар биенд тань ямар єєрчлєлтvvд орох вэ…

 

No SmokingТа яг одоо халаасаандаа байгаа тамхиа хаяарай. Яг одоо тамхиа хаяхад таны биеэнд эдгээр єєрчлєлтvvд орно.* 20 минутанд таны цусны даралт бууж хэвэндээ орно.* 8 цагийн дотор цусан дахь хорт хий хагас хувь болтлоо буурах ба биеэн дэх хvчилтєрєгчийн хэмжээ хэвийн байдалдаа эргэн орно.

* 48 цагийн дотор зvрхэнд єгч байсан ачаалал буурна. Таны биеэнд байсан бvх никотин ор сураггvй алга болох ба Таны амтлах болон vнэрлэх мэдрэхvй хэвийн ажиллагаандаа орно.

* 72 цагийн дотор мєгєєрсєн хоолой маш сайн амарч авах ба таны биеийн уг энерги дээд цэгтээ хvрнэ.

* 2 долоо хоног єнгєрєхєд цусны эргэлт хурдасч 10 долоо хоногийн дотор маш хурдацтайгаар ихэссээр байх болно.

* 3-9 сарын дотор ханиад, амьсгал давчдах болон амьсгалын хvндрэлvvд арилж таны уушиг 10 хувь эрvvл болсон байна.

* 1 жил єнгєрєхєд таны зvрх хаагдаж болох аюул хагас хувь болтлоо буурна.

* 5жил болоход та огт тамхи татаж байгаагvй хvн шиг л эрvvл чийрэг болох болно.

* 10 жил єнгєрєхєд уушигны хот хавдарын аюул бvрмєсєн vгvй болно.

Хэдий биеэнд маш их єєрчлєлтvvд хурдацтай явагдах боловч бvхэл бvтэн 10 жилийн дараа л та тамхинаас хамааралгvй эрх чєлєєтэй бєгєєд эрvvл саруул болох нь. Татаад хэдий хугацаа єнгєрсєн ч байсан хаяхад одоо оройтоогvй байна. Тамхиа татаад нэг амьсгал авахтайгаа болж амьдрал єєрєєр харагдаж байвал та буруу бодож байжээ. Ердєє л сэтгэлээр тэгэж буй мэт санагдаж, биеэнд чинь онцгой муу єєрчлєлтvvдийг єгсєнтэй л холбоотой юм.

Зай-наас зай барьцгаая

Амьдрал, Нийгэм, Сурсан юм илүүдэхгүй 2 Comments »

Зай хэзээ бий болсон бэ?
Магадгүй та итгэхгүй байх. Хамгийн анхны зай МЭӨ 250 онд буюу Персийн хаант улсын хаанчлалын үед Багдадад үүсчээ. Энэ үеийн зай нь төмөр, зэсний тусламжтайгаар цахилгаан гүйдэл үүсгэдэг байжээ. Харин өнөөдрийн бидний хэрэглэж заншсан орчин үеийн зайны анхдагч загварыг Манай он тооллын 1800 онд Италийн эрдэмтэн Александр Вольт зохион бүтээжээ. Энэ үеэс эхлэн зайны олон төрөл загвар үүсч эхэлсэн. 1860 онд Georges Leclanche гэдэг хүн нэг удаагийн зай буюу бидний мэдэхээр гар чийдэнгийн зайг зохион бүтээсэн нь тухайн үедээ маш их амжилт олж байв.

“Хуруун чинээ биетэй ч хор хөнөөл ихтэй” гэдэг нэгэн шинэ оньсого зохиомоор санагдлаа. Юун тухай бодож байгаад ийм оньсого зохиосныг минь та лав гадарласан байх.

Цаг, тооны машин, гар чийдэн, хөгжим, микрофон, бүр хүүхдийн тоглоом хүртэл “батарей зүрхтэй”. Тэдний зүрх биднийхээс ялгаатай нь маш богино настай.
Read the rest of this entry »

Хятад хүн ба Монголын бодит байдал

Амьдрал, Нийгэм, Нийтлэл, Улс Төр No Comments »

- Ерөнхий боловсролын сургуулийн подвальд ямарч бичиг баримтгүй 20 гаруй хятад орогнож байсныг өчигдөр орой илрүүллээ-

Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхэлсэн газраас Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин сууж байгаа гадаадын иргэдийг шалгаж, тоолж байгаа. Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар манай оронд албан ёсоор 101 орны 60 гаруй мянган хүн байгаа гэсэн тоо бий. Үүнээс 30 орчим мянга нь БНХАУ-ын иргэд гэнэ. Гэвч энэ тоог баттай гэж хэлэхэд түвэгтэй. Хаана л бол хаана хятад иргэд сүлжилдэж байхад ердөө л 30 орчим мянга гэдэг нь юу л бол.

Read the rest of this entry »

Төрсөн өдөрийн сэтгэгдэл

Амьдрал, Хайр 2 Comments »

За өчигдөр миний энэ дэлхийд мэндэлсэн өдөр минь байлаав. Энэ өдөр бол миний биш ээжийн минь төрсөн өдөр шүү дээ. хэхэ ээж аав минь намайг энэ хорвоод ирээд мэндлэхэд хичнээн их баярлаж, ямар их аз жаргалтай байсан бол гэж бодоход өөрийн эрхгүй сэтгэл хөдлөх юмдаа. Ээжээ Ааваа та хоёртоо маш их хайртайшүү. Хүү нь та хоёрынхоо ачыг бага ч гэсэн хариулахыг ямар их хүсэж байна гээч. та хоёртоо энэ хорвоогын хамгийн сайн сайханыг хүсэн ерөөе.

Анд нөхөддөө хэлэх үг. Миний дотны андууд найз нар минь миний төрсөн өдөрийг марталгүй надад мэндчилгээ ирүүлсэн та нартаа маш их баярлалаа. хамгийн эхэнд хайрт минь дараа нь Даки, Тэнгис, Ууганаа, Гамбаа, Тамираа та нартаа маш их баярлалаа. хэдийгээр би төрсөн өдөрөө тэмдэглээгүй ч гэсэн та нартаа маш их баярлалаа. надад найз нөхөд ямар их байдагыг, би энэ дэлхий дээр ганцаараа биш юмаа гэдгийг мэдрүүлж байдаг анд нөхөд та нартаа баярлалаа. хайртайшүү та нартаа. санаж байна ч гэж жихтэйхэн. за тэгээд бүглдээрээ сансандаа хүрж сарвайсанаа авах болтугай.

ирүүлсэн мэндчилгээ:

http://greetings.banjig.net/

http://greetings.banjig.net/

http://greetings.banjig.net/

http://zoloot.hi5.com/ deer comment
Дотны анд Золоо чинь

Хутга ханцуйлан хундага тулгах Солонгос

Ажил, Амьдрал, Улс Төр 2 Comments »

Монгол, Солонгос хоёр улс дипломат харилцаа тогтоогоод олон оныг vдсэн. Гар гараасаа бат атгалцан, найрсгаар зэрэгцэн алхаж буй гэдэгтээ уг нь монголчууд гvн итгэдэгсэн..
Гэтэл солонгосчууд энэхvv харилцаандаа туйлаас єширхєж ханддаг бололтой. Наанаа найр тавин ёслох тэд дотуур тамир, тохуутай араншингаараа монгол зоныг минь дорд vзэх нь хэрээс хэтэрлээ. Ийм харилцааг манайхан “Хутга ханцуйлан анд нєхєртэйгээ хундага тулгах” гэж оноож нэрлэдэг юм. Ядуугийн эрхэнд бид тэднийг царайчлан амьдардаг нь гашуун боловч хатуу vнээн. Гэвч энэ нь тэд биднийг хvссэнээрээ доромжилж, бахдалтайгаар тохуурхаж болно гэсэн vг биш. Тэр тусмаа тэдний дээрх хэв маяг бvхий vйлдлийг нь бид хvлцэнгvйгээр хvлээн авч, дагаж мєрдєнє гэсэн vг бvр биш. Дипломат харилцааны гол зарчим нь хоёр тал эрх тэгш байхад л оршдог. Read the rest of this entry »


Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2008 Дэлхий.нэт