Notebook хэрэглэдэг хүмүүст өгөх зөвөлгөө. (Батерей)

Ажил, Сурсан юм илүүдэхгүй, Хобби No Comments »

1. Дефрагментлэж байх - Хатуу дискээ та байнга дефрагментлэж байх нь батерейны ажиллагааг уртасгах чухал нєлєєтэй. Учир нь батерей нэлээд иддэг эд ангиудын тоонд хатуу диск зvй ёсоор орно. Диск хэдийчинээ бага ажиллана, тєдийчинээ батерейнд хэмнэлттэй. Дискний унших толгой фрагментлэгдсэн єгєгдлийг хайж дискийг удаан хугацаагаар ашиглах ба тэр хэмжээгээр батерейны цэнэг хорогдоно гэсэн vг. Тиймээс дискээ байнга дефрагментлэж доторх тасарсан єгєгдлийг нэгтгэж байх нь бvтээмжийг єсгєєд зогсохгvй эцсийн дvндээ батерейг чинь хэмнэх нь байна. (Мэдээж энэ vйлдлийг vндсэн тэжээлд холбосон vед гvйцэтгэх нь ойлгомжтой!)

Mac OSX vйлдлийн системvvд нь фрагментчлэлийн автомат vйлдлvvдтэй байдаг тул энэ арга Apple системд хамаарахгvй байж болох юм.

2. Дэлгэцийн гэрэлтэлтийг бууруулах - Ихэнх ноутбуукууд дэлгэцийн гэрэлтэлтээ бууруулах боломжтой байдаг. Зарим нь бvр процессор тvvний хєргvvрийн бvтээмжийг єєрчлєх боломжтой ч байна. Энэхvv гэрэлтvvлэг, процессор, ашиглагдаж буй хєргvvрийн чадал заргийг бууруулах нь батерейны чинь ажиллагааны хугацааг зохих хэмжээгээр уртасгана.

3. Давхар ажиллаж программын тоог цєєлєх - Itunes, Desktop Search гэх мэт ер нь процессорыг зохих хэмжээгээр ачаалж буй онц шаардлагагvй ямар ч программыг хааж байх. Нэгэнт процессор ачаалалтай байна гэдэг нь батерейг чинь тэр хэмжээгээр иднэ гэсэн vг.

4. Нэмэлт devices-ыг унтраах - Ноутбуукны батерейгээр цэнэг авч ажиллах USB тєхєєрємж device (vvнд хулгана & WiFi адаптер гэх мэт)-ийг ашиглаагvй vед салгах, унтраах.

5. RAM нэмэх- Санах ойн хэмжээг єсгєх нь бvтээмжийг єсгєєд зогсохгvй батерейг хэмнэхэд чухал нєлєєлнє. Учир нь vйлдлийн систем физикал санах ойгоос давсан том хэмжээний программыг ачаалах vед хатуу дискэн дээр нєєцєлсєн виртуал санах ойг ашиглаж эхлэх ба тэр хэмжээгээр дээр єгvvлсэнчлэн хатуу диск нь батерейн цэнэгийг “идэж” эхлэх юм.

6. CD/DVD биш хатуу дискийг ашиглах - CD/DVD уншигч нь хатуу дискээс хамаагvй илvv цахилгаан зарцуулалттай. Тиймээс байнга ашигладаг CD/DVD-гээ виртуал диск болгон хатуу дискэн дээрээ хадгалж авах нь зvйтэй.

7. Батерейн контактийг цэвэр хадгалах - Ноутбуук компьютер болон батерей хоёрын цэнэг дамжуулалцах металл контактыг цэвэрлэгээний спирт шингээсэн даавуугаар байнга цэвэрлэж байх. Ингэснээр цэнэг алдагдалгvй vр дvнтэй дамжуулагдах болно.

8. Батерейгээ арчлах - Цэнэглэгдсэн батерейг удаан хугацаагаар ашиглахгvй орхихоос зайлсхийх хэрэгтэй. Мєн Li-On тєрлийн батерейг суутал нь цэнэг алдуулах нь сайн биш.

9. Hibernate-ийг standby-ийн оронд хэрэглэх - Хэдийгээр ноутбуукийг standby горимд оруулах нь зарим талаар цахилгаан хэмнэх, мєн нэн даруй ажлын горимд оруулах давуу талтай байх боловч ноутбуукийг батерейгаар ашиглаж байгаа vед hibernate горимыг ашиглах нь зvйтэй. Hibernating горим нь таны ажиллаж байх vеийн тохируулгыг хадгалахын зэрэгцээ компьютерийг бvрмєсєн унтраадгаараа цахилгаан хэмнэлтийн хувьд standby горимоос хамаагvй илvv.

10. Ажиллагааны температурыг бууруулах - Таны ноутбуук халалт ихтэй ажиллах тусам энергийн алдагдал их байна. Тиймээс ноутбуукээ шууд нарны тусгалгvй газар, тэгш гадаргуу дээр байрлуулж ажиллуулахын зэрэгцээ процессорын хєргєх системийн нvх сvвийг элдвийн зvйлээр хааж бєглєхєєс болгоомжлох хэрэгтэй.

11. Power options-ийг тохируулах - vйлдлийн системийн Control panel тохируулгаас ‘Power Options’ цэс рvv орж ажиллагааны vе дэх батерейд зориулсан цахилгаан зарцуулалтыг тoхируулах. (‘max battery’ for maximum effect” тохируулгыг сонгох).

12. Ноутбуукээ зєв ашиглах - vvнд зарим программ эцсийн дvндээ батерейд єєр єєрєєр нєлєєлдгийг мэдэх хэрэгтэй. Жишээ нь email шалгах, word дээр ажиллах зэрэг vйлдлvvд нь тоглоом тоглох болон DVD кино vзэхээс харцангуй бага цахилгаан зарцуулна. Тиймээс батерейгээр ажиллаж буй vед та єєрєє ухаалгаар хэрэглээгээ тохируулах нь байна.

Хутга ханцуйлан хундага тулгах Солонгос

Ажил, Амьдрал, Улс Төр 2 Comments »

Монгол, Солонгос хоёр улс дипломат харилцаа тогтоогоод олон оныг vдсэн. Гар гараасаа бат атгалцан, найрсгаар зэрэгцэн алхаж буй гэдэгтээ уг нь монголчууд гvн итгэдэгсэн..
Гэтэл солонгосчууд энэхvv харилцаандаа туйлаас єширхєж ханддаг бололтой. Наанаа найр тавин ёслох тэд дотуур тамир, тохуутай араншингаараа монгол зоныг минь дорд vзэх нь хэрээс хэтэрлээ. Ийм харилцааг манайхан “Хутга ханцуйлан анд нєхєртэйгээ хундага тулгах” гэж оноож нэрлэдэг юм. Ядуугийн эрхэнд бид тэднийг царайчлан амьдардаг нь гашуун боловч хатуу vнээн. Гэвч энэ нь тэд биднийг хvссэнээрээ доромжилж, бахдалтайгаар тохуурхаж болно гэсэн vг биш. Тэр тусмаа тэдний дээрх хэв маяг бvхий vйлдлийг нь бид хvлцэнгvйгээр хvлээн авч, дагаж мєрдєнє гэсэн vг бvр биш. Дипломат харилцааны гол зарчим нь хоёр тал эрх тэгш байхад л оршдог. Read the rest of this entry »

2007 оны шилдэг Вирусны хамгаалагч

Ажил, Сурсан юм илүүдэхгүй, Хобби No Comments »

Хэд хэдэн вэб хуудас ухсаны эцэст шилдэг Вирусны програмыг өөрийн дүгнэтэн доор тодрууллаа.

  1. BitDefender
  2. Kaspersky lab
  3. Nod32 ESET
  4. McAfee
  5. Norton Anti-virus
  6. F-Secure Anti-virus
  7. AVG Anti-virus

гэж тодорхойллоо. BitDefender яагаад нэгт орсон бэ?

бүх л үзүүлэлтээрээ тэргүүлсэн энэ програм нь ашиглахад хялбар, ачааллах хурдаар бусдаас илүү бас тэгээл гол зүйл болох сайн хамгаалалт, ХЯМД ҮНЭ юмуудаа. ямар ч байсан ийм байна. удахгүй өөрийн блогтоо энэ програмыг хаанаас татаж авах КРАК (Serial Number)зэргийг нь олоод тавинаа.

Eclipse ийн мэдлэгтээ нэмэрлэх

Ажил, Сурсан юм илүүдэхгүй, Хобби No Comments »

За хөө би гэдэг хүн Eclipse хэмээх Open Source программыг ашиглаад бараг нэг жил болох гэж байна. Open Source програмын давуу тал нь юу вэ?

1. Цаашид хөгжих чадвар сайн. “UPDATE, Plug-In”

2. ҮНЭГҮЙ гол нь үнэгүй энэ л сайхан юмдаа.

Plug-In гэж юу юм бэ гэвэл тухайн хэлийг (програмчлалын хэлүүд C++, PHP, JAVA) бичдэг програмын нэмэлт Update гэмээр ч юмуудаа.  Eclipse ийг та бүхэн интернетээс үнгүй зүгээр л татаад авчихна. Харин нэмэлт буюу Update-уудыг суулгахад зарим програм нь Lisence буюу Serial Number нэхэж магадгүй.

За тэгээд Eclipse ийг сайжруулаад буюу Plug-In нэмээд суулгаад байвал чадахгүй юм гэж ер нь алгаа. Би саяхан хүмүүсийн блог уншиж байгаад PHP ийн Plug-In хүртэл байдагыг олж мэдсэн. За тэгээд ер нь бараг л бүх л програмчлалын хэлүүдийн Plug-In байдаг юм байна лээ.

За одоо мэдлэгтээ арай чухал юм нэмье. Хэрвээ та Eclipse ашигладаг бол энэ тохиргоог эрх биш мэдэх байхаа. Гэхдээ л бичмээр санагдаад байна. :)

1. C:\Eclipse\eclipse.ini -ийг NotePad дээр нээгээд энхүү тохиргоог бичээд хадгалаад үз:

хэрвээ таны Computer 512MB аас бага санах ойтой бол :

-vmargs
-XX:PermSize=128m
-Xms128m
-Xmx512m

хэрвээ таны Computer 512MB аас 1GB  санах ойтой бол :

-vmargs
-Xms256M
-Xmx256M
-XX:PermSize=64m
-XX:MaxPermSize=64m
-XX:MinHeapFreeRatio=20

 

хэрвээ таны Computer 1GB аас их  санах ойтой бол :

-vmargs
-Xms512M  
-Xmx512M
-XX:PermSize=128m
-XX:MaxPermSize=128m
-XX:MinHeapFreeRatio=20

гээд тохируулчихсан байхад таны Eclipse таны Компьютерд зохицоод гацалт багатай сайхан ажиллаад байна шүү дээ. за тэгээд туршаад үзээрэй.

Windows XP ийн алдааг зассан нь

Ажил, Сурсан юм илүүдэхгүй, Хобби 2 Comments »

Би өнөөдөр маш чухал нэг юм мэдэж авлаа. Бид бүхний өргөн хэрэглэдэг WINDOWS XP алдаа их байдаг. SKIN болон Theme бас бус Effect суулагсан үед заримдаа Toolbar алдаа зааж үзэж байгаа цонхнуудын гарчиг (qiuck label ) харагддаггүй. Юу гэсэн үг вэ гэвэл  би баахан цонх нээсэн мөртлөө аль ч цонхны гарчиг хагадахгүй. Яах вэ?

Windows XP Error

Ингээд нэг программ оллоо. Энэ бол Дэлгэцний тохиргоо янзлагч. Зүгээр л задлаад уншуулахад болно хэрвээ над шиг асуудалд орсон хүн байвал үүнийг л ажиллуулчих тэгээд гүйцээ. Урьд нь би Windows XP гээ дахин суулгаад хамаг цаг заваа бардаг байлаа харин энэ өдрөөс эхлээд тэгнэ гэж ярихгүй шүү.

www.actsone.co.kr/zoloot/xp_taskbar_desktop_fixall-aksenalswp.zip

WINDOWS VISTA AERO vs LINUX UBUNTU BERYL

Ажил No Comments »

[kml_flashembed movie="http://www.youtube.com/v/xC5uEe5OzNQ" width="425" height="350" wmode="transparent" /]

ActsOne Corporation

Ажил, Сурсан юм илүүдэхгүй No Comments »

ActsOne Corporation
Сонирхож үзээд сэтгэглэдээ үлдээнэ үү. энэ миний одоогын ажиллаж буй компанын вэб хуудас болно.
Энд дарж Демо үзэж бас болох юм. энэ бол зөвхөн Adobe Flex дээр хийсэн болно.

Adobe Flex Theme

Ажил, Сурсан юм илүүдэхгүй 2 Comments »

За энэ миний яг одоо хийж дуусгаад байгаа ажилын нэг Adobe Flex 2.0.1 дээр хийгдсэн болно.

ActsOne Corporation
Flex Developer

http://www.actsone.co.kr/test


Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2008 Дэлхий.нэт