За би гэдэг хүн нэлээд хэсэг блог бичихээ завсарлаж байгаад өнөөдөрөөс бичихээр шийдлээ.

Интэрнэт хөгжиж буй өнөө үед бараг бүх л хүн WEB хуудастай болохыг зорьж чадахаараа л оролдоцгоож байна. Ингээд өнөөдөр хэрхэн яаж IIS server- ийг суулгах талаар өөрийн мэдлэгээс хуваалцахаар шийдлээ.

Хэрвээ та Windows XP Professional -ийг өөрийн PC дээр суулагасан бол та Microsoft’s web server, Internet Information Server 5.1 (IIS) ийг өөрийн PC дээр ҮНГҮЙ гээр Windows XP Pro installation CD -ийн тусламжтайгаар дараах зааварын дагуу суулгаж ажиллуулах боломжтой.

1. Windows XP Professional CD-ийг CD-Rom Drive -таа хийн үү.

2. Start -ийн Control Panel дахь Add/Remove Programs -ийн ’Add/Remove Windows Components’ -ийг сонгон уу.

3. ‘Internet Information Services (IIS)’ гэсэнийг сонгоно уу. ”Үндсэн тохиргоогоор нь сонгох”

4. Таны Компьютэр дээр хэрвээ суудгалт амжилттай болсон бол та одоо IIS-ийг ажиллуулж шалгаж болно. Үүний тулд web browser (Internet Explorer, Fire Fox, Opera аль нь ч болно)-ийн хаягны хэсэг дээр ’http://localhost’ гэж бичээд (та ’localhost’ -ын оронд өөрийн компьютэрийн нэрийг бичиж болно) хайх товчлуур юмуу эсвэл Enter товчийг дарна уу. хэрвээ та өөрийн Вэб хуудасаа үндсэн хавтас (default Folder)-т байрлуулаагүй байгаа бол таньд  IIS documentation буюу IIS -ийн баримт бичиг харагдах болно.

5. Хэрвээ та компьютэрийнхээ нэрийг мэдэхгүй байгаа бол ‘My Computer’-ийн зураг дээр хулганы баруун товчийг дараад гарч ирэх дэд цэснээс ‘Properties’-ийг сонгон ‘Computer Name’ гэсэн хэсгээс харна уу.

6. Таны үндсэн вэб хуудсаны хавтас тань ‘C:\Inetpub\wwwroot’ дотор байгаа бөгөөд хэрвээ та өөрчлөхийг хүсвэл ’Internet Information Services’-ийн тохиргоогоо хүссэнээрээ хийж болно.

7. ’Internet Information Services’-ийн тохиргоог өөрчлөхдөө ’Control Panel’ -ийн ‘Administration Tools’-ээс ‘Internet Information Services’-ийг сонгож ороод өөрчлөж болно.(хэрвээ Contol Panel чинь Classic View дээрээ байгаа бол ‘Performance and Maintenance’-ийг сонгон орно уу).

8. Гарч ирэх цонхноос та өөрийн компьютэр дээр ажиллаж буй бүхий л сэрвэрүүдийг харах тохируулах хянах боломжтой. хэрвээ та SMTP server болон FTP server-ийг суулагасан бол мөн тохируулах боломжтой.

9. Хэрвээ та өөр хавтсанд буй хуудасаа IIS server тээ ажилуулахыг хүсвэл ‘Default Web Site’ дээр хулганы баруун товчийг даран ‘New’-ээс ‘Virtual Directory’-ийг сонгоно уу.

10. Үүний дараа та ‘Virtual Directory Creation Wizard’ гэсэн нэртэй цонхыг харах болно. ’next’ товчийг дарна уу.

9. Дараагын гарч ирэх цонхны ‘Alias’ гэсэн хэсэгт virtual directory-ийн нэрийг бичнүү. энэ нэр нь http://locahost/ -ийн дараа орох нэр болно. жишээ нь би zoloot гэж орууллаа. үүний дараа та http://localhost/zoloot гэж бичхэд таны тохируулсан хуудас гарч ирэх болно.

10. Next -ийг даран дараагын гарч ирэх цонхонд та өөрийн вэб хуудас байрлаж (зөвхөн таны компьютэр дээрх хавтас) буй хаягийг зааж өгнө үү. тэгээд next товчийг дарна уу.

11. Дараагийн цонхоноос та хэсэг сонголтуудыг харах болно. хэрвээ та аюулгүй байдалын хувьд санаа зовохгүй бол бүх сонголтынхийнэ үү. хэрвээ санаа зовж байгаа бол мөн ASP хэлийг ажилуулахыг хүсвэл эхний 2-ийг сонгоод NEXT товчлуурыг дарнуу.

12. Ингээд бүх тохиргоо хийгдсэг тул та одоо өөрийн вэб хуудасаа ажилуулах бүрэн боломжтой боллүү. Вэб хөтөч дээрээ ‘http://localhost/aliasName‘ гэж бичээд өөрийн хуудасаа харна уу.

 Дараагын удаад:
- IIS -ийн тохиргоо
- PHP хэлний IIS дахь тохиргоог

Санал хүсэлт байвал COMMENT үлдээх юмуу. эсвэл zoloot2002@yahoo.com -руу e-mail илгээнэ үү. Анхааран уншсан таньд баярлалаа.