Mongolia: Амьдарч болмоор улс
Амьдрал, Нийгэм, Нийтлэл 1 сар 15th, 2008Манай найз утсаар ярилаа. Америкаас. Лос Анжелесийн монголчуудын шинэ жилийн vдэшлэгэнд хэрэг болох “Замд гаръя”, “Манай гарагийн залуус” зэрэг дууны фонограмм захиж байна. Яваад хоёр сар болсон, яг хоёр сарын дараа ирнэ. Манай хvн угаасаа жилийн утаатай хагасыг эхнэртэйгээ Америкт єнгєрєєгєєд, хавар нь эх орондоо ирж зун уралдуулах морио барьж уядаг ажилтай. Тэр ашигт малтмалын орд цуглуулах хоббитой баян хvн биш. Yргэлж дутуугаа гайхаж, vгvйгээ нэхэж явдаг эмзэг давхаргын нэгэн ч бас биш. Байдаг л дундаж монгол. Харин бас нэг найз маань сая “Land cruiser 200” авч уналаа. Хулгай хийсэнгvй, хадгаламж луйвардсангvй, авлига авсангvй, архи хордуулсангvй. Хэний ч ємнє нvдэнд ил, нvvр бардам байдаг ажлаа нэр тєртэй хийж чадаад л авсан.
/Ажлаа бол харин ч сайн хийдэг нєхєр л дєє./
“Америкт аялах, жийп авч унах нь бvv хэл, хоногийн хоолны тєлєє яахаас ч буцахгvй болсон олон монголчууд байхад гайхуулах юмаа ч олж дээ гэж намайг зэмлэх биз. Олонхи монголчууд ингэж амьдарч чадахгvй байгаа нь vнэн. Гэсэн ч олон залууст ийм боломж нээлттэй байгаа нь бас vнэн юм.
Хунань мужаас Бээжинд ирж сургуульд элссэн залуу нутгаасаа гараад ердєє хэдхэн жилийн дараа Тянь Ань Мин талбайг тойроод “Хаммер” жийпээр давхиж явна гэвэл ямар сонсогдож байна? Хар тамхи наймаалж, хєлсєєр хvн хороодог мафи байгуулаагvй мєртлєє шvv дээ. Ємнєд нутгийн гуандун аялга нь хальт анзаарагддаг, “Ээжийн жигнэсэн будаа” гэж дуулдаг залуу дуучин бvх Хятадын од болоод, томчуултай найзалж, єєрєє ч томчуулын эгнээнд явна гэдэг юу л бол. Энэ бол манай Монголд л мянган хvнд нэг тохиолддог жишээ. Магадлалтай, боломжтой биш ерєєсєє статистикаар 1000-д баталгаатай нэг тохиолдох жишээ. Хятадад агшин зуурын ийм амжилтын эзэн тэрбумд нэг гарвал их юм. Оросын нэг компанийн захирал компаниа нам болгон єєрчлєєд, парламентад суудалтай болонгуутаа засаг барилцаад, эсвэл засагтайгаа тэрсэлдээд унавал яах вэ? Монголд энэ нь улс тєрийн карьер хийх, байдаг л нэг энгийн арга. Б.Эрдэнэбат, Б.Жаргалсайхан, Л.Гvндалай нар нь монголын ардчиллын vзvvлэлт, хэм хэмжээ болохоос дутагдал, гажиг, элэг доог биш. Харин Орост бол Пу ахыг “Пээ!” гэсэн бизнесмэн М.Ходорковский шууд шоронд ордогийг бид мэднэ. Ухаан нь Г.Каспаровыг Орост осолтой юм ярьсных нь тєлєє “72”-т суулгаж байгаа бол манайд Баасан гуайг цагдаагийн нvvр маажсан болохоор нь л саатуулдаг. Монгол бол хvний хєгжилд таатай, шударга єрсєлдєєнд нээлттэй, боломж дvvрэн орон. Монгол бол эрх чєлєє нь баталгаатай, иргэний нийгэм нь хяналттай, эдийн засаг нь єсєлттэй, ирээдvй нь єєдрєг орон. Монгол бол Афганистан, Ангол, Армен, Бурунд, Чад, Этиоп, Бангладеш, Киргизстан, Балба, Нигер, Сьера Леон, Сомали, Тажикстан, Молдов мэтийн олон арван орноос амьдрал хавьгvй дээр тєдийгvй Орос, Хятад, Энэтхэг зэрэг том гvрнvvдээс хvний хєгжил, иргэний боловсрол, эрх тэгш байдал, нээлттэй боломжоороо хол илvv улс. Зуун хонины захад мохоор ороож суугаа Баяраад зуун доллар имрэн сигар vлээж суугаа Барригаас илvv боломж бий гэсэн vг. Баяраа илvvг хvсвэл, Баяраа жаахан хєдєлвєл, Баярааг багахан хєєргєвєл…
Чингисийн бvлэг нь тодорхой цус, Єvлэн эхийн тослог нь ойлгомжтой сvv, бас морь мал, хєсєг тэрэг, мину чину гэсхийгээд єнгєрснєєрєє санаа зовмоор бахархах, эсвэл єєрсдєєсєє ичиж vхдэг туйлшрал шинэ vеийн зарим монголчуудын дунд тvгээмэл анзаарагдах болжээ. Ялангуяа хилийн чанадад удсан монголчуудад энэ комплексийн хоёр туйл илvv тод илэрдэг.
Тэдний хувьд эх орноо Хятад, Оросын муж бус, хоёр хvний нэг нь гар утастай, хичээлдээ тэмээгээр бус троллейбусаар очдог, дотуур ємднийхээ цаана биен дээрээ “Вlue sky” гэсэн цэнхэр тамгатай иргэд бvхий тусгаар улсад амьдардаг гэдгээ байнга нотлох шаардлага нэг талаас, бусдын илvvг харах бvртээ Монголтой харьцуулж сэтгэлээр унах, эх орноо голох, ирээдvйд нь vл итгэх бодол нєгєє талаас шахаж байдаг. Эхнийх нь Монголоо таниулах мєнхийн тэмцэлдээ бууж єгєєд энд тэнд єєрсдийгєє солонгос, япон гэсхийн ам дагуулж танилцуулна. Харин хамгийн хэцvv орноос хамгийн жаргалтай Солонгос /vнэн шvv, яг л ингэж єєрийгєє тодорхойлсон байсан/ зэрэг улсад ирсэн зарим залуусын унаган нутгийнхаа тухай зєєлнєєр хэлэхэд гутрангуй, шуудхан хэлэхэд гутамшигтай сэтгэгдлийг тэдний орох дуртай захын интернэт сайтаас харж болно. Алс хол олон жил болсон, монголын хэвлэлvvдийн интернэт хувилбар дахь мэдээллээр эх орноо тєсєєлєх болсон тэдний буруу ч гэж юу байхав. Дарга болгон нь авлигач, эр болгон нь архичин, эмэгтэйчvvд нь янхан, хvvхдvvд нь гуйлгачин, мал нь євчтэй, ус нь хортой, хот нь утаатай, юм нь vнэтэй, ертєнцийн элэг доог болсон орноос эртхэн зугтаж гарсан улс чинь хамгийн жаргалтай Солонгост /иш чааваас/ тийм бодолтой болох нь аргагvй биз. Тэнд удсан бvv хэл, энд суурин байгаа бид сонины хуудас нээж, телевизийн суваг солих бvрдээ “Помпейн сvvлчийн шєнє” зургийг хирдхийн харах шиг болдог болохоор тэр. Улаанбаатарын хаана л бол хаана Эрхvv, Эрээнд олж харахгvй єндєр сайхан барилгууд босч байгаа тухай, цалин тэтгэвэр яалт ч vгvй нэмэгдээд байгаа тухай, Бадар-Ууган английг нам цохиж, Наранбаатар оросыг навсайтал шидэж байгаа тухай, мал нь тєдийгvй хvн нь єсєєд байгаа тухай, Монголдоо хооронд зогсдог даруухан А.Сайнбаяр дэлхийн зиндаатай Глинкийн уралдаанаас шагнал авсан тухай, монголчууд 20 оронд визгvй зорчдог тухай ярилцахгvй болохоор тэр. Єнєє єглєє Монголын талд нар ямар сайхан мандсан тухай Ж.Гангаагийн бичсэнийг уншихгvй болохоор тэр.
Монгол орныг авран хамгаалж, асран хєгжvvлэх шид єєр хэнд ч бус зєвхєн єєрсдєд нь заяасан гэж манай улс тєрчид болон улс тєрч болохоор горилогсод vнэнээсээ итгэдэг. Харин бид авруулахаас аргагvй оронд амьдарч байгаа бодит байдлаа єглєє бvр шаналант сэтгэлээр ухамсарлан сэрснээр шинэ єдрийг угтах бєлгєє.
Монголд болж бvтэж байгаа нэг ч юм байхгvй, бид хамгийн адгийн оронд амьдарч байгаа тухай аймшигтай суртлын оргил нь сонгуулийн ємнє таардаг. Крантнаас гоожиж байгаа усны єнгийг єдєрт хэд нягталмаар болно. Маргааш Зоригийн хэрэгт сэжигтнээр дуудагдаж магадгvй учраас vдээс хойш онц ажил тєлєвлєхєє болино. Ядахад нар нэг л илчгvй ээх бєгєєд бас учир битvvлгээр ууц хєшнє. Иргэн болгоных нь амьдрал ийнхvv эргэлзээн дунд сvйрэн унаж байгаа энэ орны ирээдvйг надад /бидэнд/ даатгачих гэж нэр дэвшигчид шалах болно. Монголд бvх юм сайхан биш байгаа ч, бас бvгдээрээ тийм муу байгаа биш шvv. Yнэ єсч байгаа ч цалин тvvнээс илvv єсч байгаа. Томчууд авлигад холбогдоод л гэж vv? Томчууд авлигад єртсєн гэж нэр заан шvvмжилж байгаа нь єєрєє сайн мэдээ. Шvvмжилж болсон юм, шvvж ч чадна. Бид Оросын КВН гэж оюутны хошин шогийн нэвтрvvлэгт чукчагийн орыг залган гарч ирсэн “монголчууд” шиг мулгуу улс биш ээ.
-Монголын киночид бол дэлхийн хамгийн шударга киночид. Тэд “Хоёр жилийн дараа” гэсэн бичиг гарсан бол кино зургаа хоёр жилийн дараа л vргэлжлvvлдэг.
-Мэдээ. Царай зvсэндээ сэтгэл дундуур олон зуун мянган монголчууд Улаанбаатарын гудамжинд эсэргvvцлийн жагсаал зохион байгуулав. Монголын цэргийн нисэх хvчний цаасан шувуу осолдон унаснаас болж Батлан хамгаалахын сайд нь єєрийгєє буудсан тул энэ улсын сумны нєєц дуучээ. Тоо мэддэг дасгалжуулагч нь євдсєн хойгуур Монголын хєл бємбєгийн шигшээ баг талбайд 7-уулаа гарч тоглолоо.
-Жуулчны компаний реклам. Оросын иргэд ээ! Гэр бvлээрээ Монголд аялагтун. Yр хvvхдvvд тань эх орныхоо хєгжлєєр бахархаг.
Биднийг vндэстний маань хувьд ийн гутаан элэглэж суухад єєрснєє нэрмэн эх орноо муулж, ирээдvйгээ баалвал энэ онигоог хvлээн зєвшєєрч байгаа хэрэг. Монгол бол амьдарч болмоор улс тєдийгvй, таван тивийн тvмэн хvмvvс тєрье гээд ч заяахгvй, амьдаръя гээд ч олдохгvй орон. “Ямар их хувь заяагаар бид эзэн болж тєрєє вэ?” гэж дуулалдъя, монголчууд аа. Хvсвэл Америкт амарч, зорьвол “Land 200” унадаг юм чинь.
М.БУЯНБАДРАХ
эхийг www.news.mn ээс бэлтгэв.











2 сар 5th, 2008 at 1:10
yahaw gaigui l yum bna. iluu urgun hiivel saixan yum shig bna. tsaashid iluu ih yum buteej hiigeerei.ZOLOO.OkKkKkKk. Ganbatte kudasai.
2 сар 5th, 2008 at 1:14
Hi my name is M.Buyanbadrah. i m from mongolia. i m 369 yars old. xexe. yayy odoo white month bolno. yamar goy we ail hesne. hugshin ch gesen bi huuhdeeree zantai l daa. gehdee bi jaahan hersuu zantai l daa.
6 сар 8th, 2008 at 20:11
за бас дахиад хуримын баяр хүргчхий. цаашид улам сонирхолтой зүйлс тавиарай.