Гейша нар яагаад таргалдаггүй вэ? ба Гейша нарийн жингээ барих дэглэм
Амьдрал, Нийтлэл, Сурсан юм илүүдэхгүй 12 сар 5th, 2007
Европчууд аль эртнээс Японд хүмүүс урт насалдаг, эрчүүд нь зүрхний шигдээсээр бага өвчилдөг, харин гейша нар нь дур булаам, сайхан галбиртай байдгийг анзаарсан гэдэг. “Японы” гэсэн тодотголтой бага калортай хоол хүнс орчин үед моодонд ороод байна.
Гейша нарын хэрэглэдэг энэхүү хоолны дэглэмийг 13 хоногийн туршид мөрдөж чадвал таны биеийн бодисын солилцоо эрс буурч 5 – 7 кг илүүдэл жингээ гээх болно.
Хэрэв та гейша нарын дэглэмийг тэсвэр тэвчээр гарган мөрдсөн хэр нь 14 дэх өдрөөс нь цөцгийтэй банш идээд эхэлбэл таны жин мэдээж эргээд хуучин хэвэндээ орно. Тиймээс та багагүй хугацаанд дэглэм барьж хооллох хэрэгтэй.
Гейша нарын хоолны дэглэм,
Эхний өдөр: Өглөө – хар кофе. Өдөр – 2 ширхэг чанасан өндөг, ургамлын тостой шинэ байцааны салат, нэг стакан улаан лоолийн шүүс, эсвэл нэг ширхэг улаан лооль. Орой – шарсан эсвэл чанасан загас 200 гр, шинэхэн байцааны салат ургамлын тостой.
2 дахь өдөр: Өглөө – хар кофе,хатаасан талхтай. Өдөр – шарсан болон чанасан загас 200 гр. Шинэ байцааны салат. Орой нь 200 гр чанасан үхрийн мах. Нэг стакан тараг.
3 дахь өдөр (зоригоо чангал): Өглөө – хар кофе. Өдөр – түүхий өндөг, ургамлын тостой чанасан гурван лууван. Орой – алим /хэдийг ч идэж болно/.
4 дахь өдөр ( бараг өлсгөлөн байна): Өглөө – хар кофе. Өдөр – ургамлын тосонд шарсан алим, нэг том яншуйны үндэс Орой – төрөл бүрийн жимс.
5 өдөр (тас хазах): Өглөө – жүржийн шүүсээр амталсан үрсэн түүхий лууван, Өдөр – шарж эсвэл чанасан загасны мах 500гр. Нэг стакан улаан лоолийн шүүс. Орой – жимс.
6 дахь өдөр (цадталаа идэх): Өглөө – хар кофе. Өдөр – чанасан тахиа 500г, шинэ байцаа, луувангийн салат. Орой– чанасан өндөг 2 ширхэг, түүхий луувангийн салат ургамлын тостой.
7 дахь өдөр: Өглөө – цай. Өдөр – чанасан үхрийн мах 200 гр, төрөл бүрийн жимс. Орой – 3 дахь өдрөөс бусад бүх өдрүүдээс аль нэгийг нь сонго.
8 дахь өдөр: Өглөө – цай. Өдөр – үхрийн мах 200гр,төрөл бүрийн жимс. Орой нь – 3 дахь өдрөөс бусад өдрүүдээс сонго.
9 дөх өдөр: Өглөө – хар кофе. Өдөр – чанасан тахианы мах 500гр, шинэ лууван, байцааны салат. Орой – 2 ширхэг чанасан өндөг, түүхий луувангийн шүүс, ургамлын тостой.
10 дахь өдөр: Өглөө – түүхий лууван жүржийн шүүстэй. Өдөр – чанасан, шарсан загас 500гр, стакан улаан лоолийн шүүс. Орой – төрөл бүрийн жимс.
11 дэх өдөр: Өглөө – хар кофе. Өдөр – нэг чанасан өндөг, 3 ширхэг чанасан лууван ургамлын тостой. Хатуу бяслаг 15 гр. Орой – төрөл бүрийн жимс.
12 дахь өдөр: Өглөө – хар кофе, хатаасан талх. Өдөр – ургамлын тосонд шарсан нэг том хурган гуа, алим, хар кофе, хатаасан талх. Орой – чанасан үхрийн мах 200гр, стакан тараг.
13 дахь өдөр: Өглөө – хар кофе. Өдөр – чанасан өндөг, ургамлын тостой байцааны салат, стакан улаан лоолийн шүүс. Орой – шарсан эсвэл чанасан загас 200гр.
Зарим өдөр таны авах ёстой калор нь 700 ккал хүртэл буурч таны жин огцом хасагдана. Бага калортай хоолны дэглэм сахих нь үүгээрээ богино хугацаанд турах сонирхолтой хүмүүст таалагддаг.
Гэхдээ огцом жин хасах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг анхаарах хэрэгтэй.
Нэгд. Аминдэм бичил элэементүүдээр дутмаг хоол хүнс хэрэглэх болно. Тос их, харин уураг, нүүрс ус багатай хүнс хэрэглэнэ.
Хоёрт. Хар кофег дээрх дэглэмээс бусад тохиолдолд байнга хэрэглэвэл ходоодны үрэвсэлтэй “мэндчилэх” болно. Тиймээс шаардлагагүй үед хар кофе өлөн дээрээ уухгүй байсан нь дээр.
Ер нь япончууд өөрсдөө хооллох үндэсний дэг жаягаа “алтан дүрэм” хэмээн нэрлэдэг юм байна. Энэхүү дүрмээр бол,
▪ Өдөр, оройн хоол бүрт зориулан тун бага орц бүхий олон төрлийн хүнс хоол бэлтгэдэг. Баяр ёслол бус өдөр тутмын энгийн зоогонд зориулж 5 -20 төрлийн этгээд сонин орц бүхий хоол бэлтгэдэг байна. Ийм олон нэр төрлийн хоолны санаа нь хүнийг бас амраадаг юм.
▪ Сулхан галаар хоолоо болгодог нь аминдэмийг дээд зэргээр хадгалах боломжийг бүрдүүлж өгдөг.
▪ Цагаан будааг талхтай хамт хэрэглэх.
▪ Хоолны үндсэн орц нь загас, цагаан будаа, шар буурцаг, төрөл бүрийн ногоо, ногоон цай, жимс, цитруисын төрлийн жимс буюу нимбэг, жүрж орно. Гол хүнс нь загас, далайн гаралтай бүтээгдэхүүн. Өдөрт нэгээс илүүгүй өндөг, хагас стакан сүү хэрэглэх.
▪ «Шидэт» ногоон цайг байнга ууна. Ногоон цай нь залуу нас, эрч хүчийг бэлэглэгч С болон Е аминдэмээр баялаг, хор тайлах үйлчилгээ үзүүлдэг.
▪ Цагаан будааны гурилаас гарган авсан ундаа, жимсний дисерт идэх
▪ Хоол идэх, цай уух нарийн ёслол дэг жаяг, хоолны хэрэгслийн нандин тансаг байдлыг бүрдүүлэх.
▪ Хооллохдоо модон савх хэрэглэх. /Үүгээр та хоёр минутад бүгдийг ховх залгичих боломжгүй./
Та эргэлзэхийн хэрэггүй. Юунд гээч. Өдөр тутам зооглож заншсан тостой бууз, шарсан банш, өндөгтэй хуймаг, шарсан төмсийг “гейшагийн жороор” сольчихвол 5 – 7 кг илүүдэл жингээ гээнэ.
Япончуудын “алтан дүрмийг” мөрдөж хоолловол та илүүдэл жингээсээ хагацахын зэрэгцээ эрүүл мэндэд тань тустай. Япон үндэсний хоолноос аль жорыг нь сонгох нь таны л хэрэг. Гэхдээ түргэн болдогт нь бус харин таны бие махбодид илүү тохирч буйг нь сонгох хэрэгтэй.










1 сар 15th, 2008 at 17:38