Шоколад, мах бас секс оюун ухааныг сайжруулдаг
Амьдрал, Нийтлэл, Сурсан юм илүүдэхгүй 12 сар 4th, 2007
Судлаачид оюун ухааныг сайжруулах зорилгоор олон онол боловруулж гаргажээ. Үүнд үгийн сүлжээ таавраас эхлээд биеийн хүчний дасгал , хүйтэн шүршүүрт орохыг хүртэл зөвлөсөн байв. Тэгвэл эрдэмтэд оюуны хөгжилд хүний амьдралын хэв маяг тэр тусмаа хооллолт ихээхэн үүрэгтэй болохыг тогтоожээ.

Хар шокалад, зүсэм чанасан хүйтэн мах идэхэд тархины үйл ажиллагаа мэдэгдэхүйц сайжирч буйг эрдэмтэд тодорхойлжээ. Харин сексийг тэд нас хөгширтөл хүний оюун ухааны чадавхийг хадгалах хамгийн шилдэг арга гэнэ шүү. Мөн Хэн оюун ухааны чадавхиа дээшлүүлэхийг хүснэ тэр тамхинаас бас “савангийн дуурь” үзэхээс татгалзах хэрэгтэй.
Мөн үргэлж өвчин ярьж, амьдралаа зүхэж суудаг найзаасаа ч татгалзах хэрэгтэй гэнэ. Үүний зэрэгцээ хүүхэдтэй ойр байх, ном чанга унших, олны өмнө илтгэл тавьж байх хэрэгтэй гэж зөвлөсөн байна.
Сэтгэл судлаач, профессор Терри Хорна «Teach Yourself: Training Your Brain» хэмээх номондоо « Амьдралын зөв хэв маягийг сонгож чадвал хүний наснаас үл хамааран оюун ухаан нь улам тэлж байдаг» хэмээн бичжээ.









