16 10 сар, 2011

Women = Time * Money

1. Эмэгтэй хүнийг хайж олоход цаг бас мөнгө хэрэгтэй.

Эмэгтэй хүн = Цаг * Мөнгө

2. Цаг бол мөнгө

Цаг = мөнгө

3. Тэхээр

Эмэгтэй хүн = Мөнгө * Мөнгө = Мөнгө2

4. Мөнгө бол асуудлын эхлэл.

Мөнгө = √асуудал

5. Тэхээр

Эмэгтэй хүн = (√асуудал)2 = асуудал

1 7 сар, 2011

Онигоо

Одооны хүүхдүүд ч их хачин хувцасладаг болжээ. Жишээ нь тэр охиныг хар л даа!

- Тэр чинь манай хүү байгаа юм.

- Өө би таныг аав нь гэж мэдсэнгүй.

- Уучлаарай би ээж нь л дээ

Хаана байна Монгол эр хүн…

Хайртай ээж таньдаа төрсөн өдөрийн мэнд хүргий.
Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ээж минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр хичнээн мэргэжил сольдог юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдий хуртэл та оёдолчин явлаа
Оточ Маналын хувилгаан ийм байдаг юмуу гэлтэй
Орон дээрээ намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
“А” үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш явлаа
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж, маани уншдаг ламаа
Шүхэр тэнгэрийн доор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана
Жигжид бурханыг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие тань түүнээс ч илүү гартай
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа!
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий! гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхдэдээ урт наслаж хайрла аа!
Ц. Хулан

Оюутнуудаа та нар хааяа ч гэсэн хайрла
Он гараад л тэд чинь яваад нь өгнө шүү дээ
Оюутан залуус үгүй бол анги танхим хоосон
Оюунлаг хүүхдүүд чинь үгүй бол улс гүрэн хоосон
Оюутан залуус нь үгүй бол заах хичээл дууссан
Нүд нь самбараа олохгүй тэнүүчилж
Чих нь яриаг чинь сонсохгүй хэсүүчилж
Хааяа нэг зүүрмэглэж суухад нь
Хараалын үг урсгаж халаасыг нь битгий хоослоо
Бүтэн тест лав гарахгүй шүү дээ наадахнаас чинь
Бүхэл шөнөжин бичсэн шипийг нь үлдээ

bas negen niitlel. news.mn ees…

Хаврын синдром гэж байдаг. Намрын синдром бас хөдлөө юм уу, телевиз үзэж, сонин уншсан ч хэрүүл хиймээр болоод тэсдэггүй ээ.

УИХ-ын гишүүн асан, Татварын ерөнхий газрын дарга Ц.Оюунбаатарын ярилцлага саяхны нэгэн сонинд хэвлэгджээ. “Говийн хөгжлийн төлөө” гэх ТББ-аас санаачлан Египетийн пирамид, Хятадын цагаан хэрэмтэй дүйхүйц түмэн жилийн настай шүтээнийг Өмнөговь аймагт бүтээх гэнэ. Өмнөговь аймгийн төвөөс 20-иод км-ын зайд орших Хан Уул хэмээх шүтлэгтэй хайрханыг бүхэлд нь ороосон бурхан багшийн цогцолбор байгуулах юм байх. Эхний ээлжинд тус бүр 2,8 метрийн өндөртэй 108 суврагыг боржин чулуугаар бүтээх бөгөөд гол шүтээнийг нь Улаанбаатараас тээвэрлэхэд 40 орчим камаз машин хэрэгтэй гэж гайхуулсан байх юм. Энэ нь 800 орчим сая төгрөгөөр бүтэх төлөвтэй аж. Харин 108 суврагыг Монголын 108 шилдэг гэр бүлүүд нэг нэгээр нь авч, овог удам, ах дүүгээрээ нийлэх бүтээх аж. Үүний тулд ТББ-ынхан өөрсдийн “шилдэг” гэж өргөмжилсөн 108 гэр бүл рүү захидал явуулж ятгасан бөгөөд дийлэнх нь эзэнтэй болоод байгаа юм байх.

Энэ тухайгаа гишүүн асан “Магадгүй Египетийн пирамид, Хятадын цагаан хэрмийг анх барьж байх үед түүн шиг утгагүй зүйл байгаагүй байж болно” гээд Өмнөговьд барих бурхан багшийн цогцолбор ч гэсэн хэзээ нэгэн цагт тэдэн шиг түүхийн үнэт өв болж, жуулчдын харааг булаан доллораар бороо оруулна хэмээн зөгнөжээ.

Ер нь ч сүүлийн үед манайхан айл бүр л нэг шалтаг олон суварга барьж, эцэг эхээ мөнхөлж, үр хүүхдээ даатгадаг моод дэлгэрээд байгаа. Бүр байтлаа давраад Халхын  Зая гэгээний төрсөн нутаг Мухар хужиртын рашааны эхэнд байдаг есөн чулуун суваргыг сумын сэхээтнүүд өмчлөн авч, өөд болсон аав ээжийнхээ нэрэмжит суварга болгон Их хутагтыг доромжлов ч гэх шиг. Нэг л их их суварга босгосон, өөрсдийгөө мөнхөлсөн хүмүүс. Уул харахаараа л суварга босгож, овоо тахиж дөвчигнөдөг болоод байгаа. Ажаад байхнээ бидэнд өнөөдөр гэж байхгүй ч юм шиг, хэзээ хойно археологичдын олж илрүүлэх булшны үлдэгдэл, түүхийн дурсгал болохын төлөө л амьдарцгааж байгаа юм шиг загнацгаах болов.

Өмнөговьд барих бурхан багшийг цогцолбор түүхийн үнэтэй дурсгал болохоос гадна бас бус ач тустай эд аж. Санаачлагч бээр энэ үйл хэргийнхээ учир шалтгааныг их сонин зүйлээр тайлбарласан байна лээ. Говь нутагт уул уурхай эрчимтэй хөгжих нь тодорхой болсон учраас байгаль орчныг хайрлах, хамгаалахын тулд энэ цогцолборыг барьж байгуулж байгаа гэнэ. Хачирхалтай хэрэг шүү.

Уг нь орчин үед байгалиа хамгаалахын тулд суврага босгох биш суваг шуудуу татаж, ус урсгаж, мод тарьж, мах бага идэхийг дэлхий нийтээр уриалж байгаа. Үүний тулд салбар хариуцсан яам агентлаг гэж байж, бодлого төлөвлөлт хийж, төсөв баталдаг. Сал барынх нь хууль эрх зүйг боловсронгуй болгож, үүнийгээ хэрэгжүүлэх төрийн олон шат дамжлагуудыг ажиллуулдаг. Харин манай дарга нар үүнийг умартаад байгаа юм уу, кинон дээр Маньбадар гүн ардуудын эсэр гүүцлийг дарахын тулд “Ард” Аюушийг чавганц нарын оймс гутлан доогуур мөлхүүлж, шахаанд оруулдагтай адил юм яриад байх юм.

Тэгээд ч Ц.Оюун баатар даргын хувьд гаалиар орж ирж байгаа барааныхаа татварыг бүрэн аваад, байцаагч нараа авлигаас ангижруулж, иргэдэд үйлчилдэг төрийн үйлчилгээг хүнд сурталгүй болгох тал дээр анхаарал тавьбал гавьяа нь тэр болно. Цаана чинь нэртэй төртэй УИХ-ын гишүүн хүн төрийн албаны түшмэлүүдийн шунал хэрээс хэтэрч, дээхэн үед биллиард тоглуулж, ганц шил виски бэлэглээд ажлаа бүтээдэг байсан бол одоо тоохоо больж, өгсөн вискигээр нь духыг нь хага цохиод, ганц хоёр зуун мянган төгрөг сарвайвал “Үүнийгээ овоонд өргө” гэж доромжилдог болсон тухай барин тавин ярьсан байна лээ. Харин тэр байгаль хамгаалах асуудлыг Л.Гансүх сайдтай нь, бурхан шажин, түүх соёлоо сэргээх үйлийг Чойжамц хамба, түүхийн хүрээлэнгийнхэнтэй ярьвал арай нэг чихэнд наалдаж, газарт буух байлгүй.

“Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөх” гэгчээр жишээнд орсон нь л мань хүн болохоос биш угаасаа манай дарга нарын хийдэг ажил суварга шүтээн босгох, лус тахиж, ламд мөргөх болоод байгаа. Хичнээн ч их нүгэл үйлдсэн болохоороо тэгдэг юм бүү мэд. Манай дээдсүүд Монгол Улсыг мандан бадруулахын тулд Дарханд байгуулсан бурхан багшийн сэрэг дүрийг босоо тэнхлэгээр Монголын нутгийг хөндлөн гулд барихаар төлөвлөж, Эрдэнэтийн Хар уул, Улаанбаатарын Зайсанд дахин хоёрыг босгохоор төлөвлөөд байгаа гэсэн. Ингээд Монголд бурхан багшгүйгээр бүтдэг ажил гэж байхаа болилоо. Өчигдөр л гэхэд Амарбаясгалант хийдэд Гонгорын бумба хурах сургаар Монголын хамаг л мөнгөтэй төгрөгтэй баян хүмүүс тус бүр нэг суварга бүтээлгэж аваад гэр бүлийхнээ даатгахаар замд гарч. Уг нь суварга гэдэг зүйлийг баяжихын тулд биш, амар амгаланг бэлгэдэж бүтээдэг зүйл юм гэнэ лээ.

1950-иад онд Түвдээс дүрвэсэн 14 дүгээр далай лам орох орон, ойчих аягагүй явахад нь үргэлж газар хөдөлж, гамшиг болж байдаг Дармасалаг зааж өгч, “Үүнээс өөр газар алга, та л өөрөө үүнийг номхотгож суу даа” гэсэн юм гэнэ билээ. Далай лам 100 гаруй хоног ном уншиж, суврага бүтээж байж тэр хавийн газар нутгийг төвшитгөн шавь нартайгаа суурьшсан гэдэг. Гэтэл ганц мэгзэм бүтэн цээжлээгүй атлаа мухар сүсэг, хуурамч сүжгээр амьдарч байна.

Монголчууд сая 500 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дээр хоёр сая 700 мянгуулаа. Нэг хүнд ноогдох байгалийнхаа баялгаар дэлхийд эхний аравт жагсдаг орон. Ийм баян орны энэ хэдхэн хүнийг хүний дайтай амьдруулахын тулд нэг их толгой өвдөж, тамтгаа бараад байхын учир шалтгаан байхгүй. Гэхдээ хүн болгон дор бүрнээ өөр өөрийнхөө урдах ажлыг хэтрүүлэн биш юмаа гэхэд хийх ёстой хэмжээнд нь хийгээд байвал шүү дээ. Төр нь төр шиг байж, иргэн хүн нь иргэн шиг амьдарч, хийхээ хийж, эрхээ эдэлж, хүний зэрэгтэй амьдрах нь энэ цагийн шаардлага. Орчин үед хүний амьдралын наад захын хэрэгцээ бол унтах ортой, усанд орох боломжтой, өөрийн гэсэн байшинтай байх л шаардлага. Гэтэл энэ баян орны иргэдийн тал хувь нь нийслэлдээ шахцалдан амьдарч, тэдний 70 хувь нь гэр хороололд өдөрт 6-7 литр ус хэрэглээгээ хязгаарлаж, модон жорлонд бие засч, түүхий нүүрс, хаймар шатаан дулаацаж байгаа. XXI зууны гутамшиг. Оршин суугчдынх нь тал хувь ядууралд идэгдсэн, 800 мянган хүн төрөөс халамж, тэтгэмж авч амьдардаг. Энэ бол улс орны хөгжил, иргэншлийн хэмжүүр, гадаадынхны гайхшийг бардаг ганц зүйл нь. Түүнээс биш биднийг хэдэн ширхэг суварга босгосон, хэдэн удаа бурхан залснаар дэлхий нийт үнэлэхгүй.

Тэр тусмаа Өмнөговьд бурхан заллаа гээд байгаль орчин сэргэхгүй, уул уурхайн компаниудын технологи сайжрахгүй. Үүнд зориулсан үйлдвэрлэлийн орчин үеийн стандарт, олон улсын түвшинд хүрсэн гэрээ хэлэлцээр гэж бий. Тэгээд монгол хүн болгон хуулиа мөрддөг, мөрдөхийг ч бусдаас шаарддаг байвал болоод явчих зүйл. Эрх биш шинжлэх ухаан гэж нэг юм байна. Монголчуудад одоо байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байж, дэлхийн бусад орны иргэдийн нэг адил унах унаа, амьдрах орон байр, баталгаатай ажлын байртай, ирээдүйдээ итгэлтэй амьдрахыг хүсч байгаа. Бурхан багш хэдий олон мутартайч  байшин барьж, тоосго цохиж чадахгүй шүү дээ. Тиймээс зарим нэг ажилийг нь бид өөрсдөө хийхээс өөр арга алга. Тэгэхгүй бол монголчууд мөд удахгүй өнгөрсөн түүхийн үзмэр, гадна дотныхонд үзүүлж мөнгө олдог зоопаркийн амьтан болж мэдэх нь.

Б.СЭМҮҮН

Iim negen niitlel www.news.mn -ees olj unshaad ooriin blog-too niitleheer shiidlee. Unshij uzeed bodloo uleegeerei.

010708_mongolia-Өөрийнх нь халаас хоосон байгаа учраас хэн нэгнийг “хагалж идэх” тухай ойлголт өнөөгийн соёлтой ертөнцөд лав хүлээн зөвшөөрөгдөх зүйл биш. Юм бүхэнд хуулийн үндэслэл хэрэгтэй-

XIX дүгээр зууны Испанийн их сэтгэгч  Ортег И Гассет “Үймсэн олны тэсрэлт” нэртэй номдоо манай өнөөдрийн амьдралд болоод байгаа үйл явцтай ихээхэн ойролцоо зүйлийг өгүүлжээ. Боловсролгүй, өмчгүй, амьдралдаа хариуцлага хүлээж сураагүй олон түмэн нийгмийн өмнө тулгамдаад байгаа бүх асуудалд оролцож, шийдэхээр оролдох нь юунд хүргэдэг тухай. Тэр үед Европын ард олон харанхуй, бодит үнэнийг мэдээлдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж байхгүй, амьдралынхаа өдөр тутмын мэдээл­лийг зөвхөн хов жив, цуурхлаар авдаг байсан үе. Тийм нийгэмд хүмүүс бухимдаж, хорссон үедээ нөхцөл байдлыг эргэцүүлж, бодитой дүгнэлт хийхийн оронд хэн илүү чанга, уран гоё ярина, түүний үгэнд үнэмшиж, зөвхөн сэтгэл хөөрлөөр бүхнийг шийддэг тухай. Ингэж хөөрсөн олон боломж л гарвал гудамжинд гарч, жагсаж, бухимдлаа тайлахын тулд жирийн үед хийхийг ч бодоогүй зүйлээ хийхэд хүрдэг тухай. Энэ тухай нийгмийн шинжлэх ухаанд нэлээдгүй судлагдсан зүйл, “хөөрсөн олны гэмт хэрэг” хэмээх нэр томьёо, бодит түүх ч хүртэл байдаг байна.

Хэдхэн жилийн өмнө Киргизэд гарсан өнгөт хувьсгалын үеэр жагсагчид эрх баригчидтай тооцоо бодохоор төрийн ордон руу дайрч ороход тэнд хэн ч байсангүй. Гайх­сан, үймсэн олон яахаа мэдэхгүй мэл гайхаж зогстол ордны нөгөө хаалгаар нэгэн эмэгтэй орж иржээ. Жагсаалын толгойлогчид дагал­дагч­даа тайвшруулахын тулд эрх мэдэлтнүүдийн нэгнийх нь нэрийг хэлээд “Түүний нууц амраг нь явж байна” хэмээн хашгирахад уурлаж бухимдсан хүмүүс ямар ч эргэлзээгүйгээр гэмгүй эмэгтэйг хөнөөсөн байна. Тэдэнд хэн буруутай байх нь чухал биш, ямар нэг аргаар бухимдлаа тайлах нь л чухал байж.

Саяхнаас “Амлалтаа нэхэх ард түмний хөдөлгөөн” хэмээх Төрийн бус байгууллагыг улс төрийн нэгэн жижиг намаас санхүүжүүлэн гаргаж ирсэн нь сүүлийн үед нэлээд хүчээ авах янзтай. Хөдөлгөөний тэр­гүүнүүд өдөр дараалан хэвлэлийн бага хурал зарлаж, иргэний хөдөлгөөнүүдийг үүндээ нэгтгэхээр уриалж байгаа. Иргэний хөдөл­гөөнууд эхнээсээ үүнд нь нэгдэн, бие биенээсээ урвахгүй байх гэрээг бичгээр байгуулаад зогсохгүй, цусан тангараг тавих юм болов. Тэднийг ингэж нэгтгэх болсон гол шалтгаан нь өнгөрсөн сонгуулийн үеэр намуудын амласан нэг сая, 1,5 саяын бэлэн мөнгөний амлалт. Сонгууль болсноос хойш хоёр жил өнгөрөөгүй байхад иргэний хөдөл­гөөнийхөн амлалтаа биелүүлээгүй эрх баригчдыг огцруулах, УИХ-ыг тараах, Оюутолгойн гэрээг цуцлахыг шаардаж, иргэдийг үүндээ нэгтгэхээр уриалж байна. Эх орноо харьд худалдагсад, Хятадын гар хөл бологсдыг төрийн сэнтийгээс буулгаж, түмний өмнө бөхийлгөх тухай уриа лоозонгууд сонсогдож, олигархиудын өмч хөрөнгийг хураан ард түмэнд тарааж өгөх тухай ч чих дэлсэж эхлэв. Өөрийнх нь халаас хоосон байгаа учраас хэн нэгнийг “хагалж идэх” тухай ойлголт өнөөгийн соёлтой ертөнцөд лав хүлээн зөвшөөрөгдөх зүйл биш. Юм бүхэнд хуулийн дагуу үндэслэл, нотолгоо хэрэгтэй. Хэрэв тэрэндээ хүрвэл Өнгөрсөн зууны хориод оны большевик хувьсгалаас юугаараа ялгаатай гэж. Нэг үгээр хэлбэл Киргизэд болсон эмгэнэлт явдалтай адил зүйл манайд болохгүй гэх газаргүй болов.

Уг нь бидний амьдарч байгаа өнөөгийн нийгэм маань хувь хүний эрх чөлөөн дээр суурилсан, зах зээлийн ардчилсан нийгэм. Сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх, амь амьжиргаагаа өөд татах бүх эрхийг хувь хүн буюу иргэнд өгсөн. Хувь хүн өөрөө амьдралаа мэдэх эрх чөлөөтэй, би өөрөө юуг нь хийх вэ, төр засаг юу хийх вэ, иргэний нийгэмд бид юуг нь найдах вэ, зах зээлээс юу олж авах вэ гэдэг нь тодорхой болчихсон нийгэм. Харин төр засаг үүнд нь чиглэсэн бодлогыг гаргаж өгөх ёстой. Гэхдээ энэ бол нэг хоёрхон жилд хийчихдэг зүйл биш. Нийгмийн шал өөр шатанд гарч байна гэдгээ зарласан 20 жилийн өмнөөс энэ бодлого тодорхой харагдах ёстой байлаа. Гэтэл энэ урт хугацааны бодлогыг гаргаагүй, хуучин социалист системийнх шиг төр бүхнийг мэдэгч, бүхнийг чадагчийн дүрд тоглож ирснийхээ горыг өнөөдөр амсаж байгаа нь энэ.

Дээр нь Монголын хүн амын бараг 95 хувь нь дунд боловс­ролтой, үүний тэн хагасаас илүү нь дээд боловсролын дипломтой гээд бодохоор XIX дүгээр зууны Европын нийгэмтэй харьцуулах аргагүй. Гэвч хамгийн чухал боловсрол болох иргэний боловсрол, хувь хүний боловсрол гээч юмыг арван жилийн сургууль байтугай их дээд сургуулиудын сургалтын програм­мд ч байхгүй. Тийм учраас иргэд амьдралынхаа бүх хэрэгцээг төр засагт даатгадаг хэвээрээ. Төр хэзээ ч баялгийг бүтээдэггүй, Засгийн газар  ч бас буяны байгууллага биш. Харин иргэдийн амгалан тайван амьдрах, хөдөл­мөрлөх, түүнийхээ үр шимийг хуулийн дагуу шударгаар хүртэх боломжийг олгох, хууль эрх зүйн зохицуулалтыг нь хийж өгөх ёстой. Энэ үүднээсээ Засгийн газраас хувь хишиг нэхнэ гэдэг нь байж боломгүй зүйл. Өөрөөр хэлбэл иргэд УИХ, Засгийн газраас 1,5 сая төгрөг биш, үүнтэй дүйцэхүүц цалин орлогыг бий болгох ажлын байр, бүтээн байгуулалт, үйлдвэржилтийн бодлого, эсвэл эрүүл мэндийн чанартай үйлчилгээ, даатгалын шударга системийг нэхэх ёстой. Гэвч манай төрийн эрх барилцаж байгаа эрхмүүд ч гэсэн үүнийг ямар нэг хэмжээгээр ялгаж салгадаггүй учраас эрх мэдэлд хүрэхийн тулд элдэв материаллаг амлалтуудыг авсаар ирсэн нь иргэдийг ингэж төөрөлдөхөд хүргэсэн хэрэг.

Нэгэнт төрийн зүгээс бодлогоо зөв гаргаж, иргэдийн амар тайван амьдрах, ажиллах бололцоо нөхц­лийг нь бүрдүүлж чадаагүй учраас иргэдийн амьдрал доройтож, баян хоосны ялгаа хэт их холдож байгаа нь иргэдийг ингэтэл бухимдуулж байна хэрэг. Бухимд­сан хүмүүс дээр хэлсэнчлэн бухимдлаа тайла­хын тулд юу ч хийхээс буцахгүй. Ялангуяа өмч хөрөнгөгүй, “гинжнээсээ өөр алдах юмгүй” хүмүүс хорслоо тайлахын тулд юу ч хийхээс буцахгүй, хувьсгал хий­хэд хэзээд бэлэн байдаг учир ихэнхдээ популист удирдагчид тэдний энэ байдлыг ашиглан өөрс­дийн хүсэл сонирхлоо гүйцэлдүүлэх зорилго тавьдаг. Тэдний хувьд нийгэмд бий болоод байгаа дээрх асуудлуудыг шийдэх гэхээсээ илүү үүгээр дамжуулан төрийн эрх мэдэлд хүрэх, ажил, албан тушаалд л шунасан байх нь элбэг.

Гэхдээ иймэрхүү тэмцлээс ихэнхдээ ямар нэг эерэг үр дүн гардаггүй. Сэтгэлийн хөөрлөө барьж чадаагүй хүмүүс гай болж байшин сав шатаалаа гэхэд өнгөрсөн дол­дугаар сарын 1-ний үймээ­нийхтэй адил баахан залуус гэмт хэрэгтэн болж, хөдөлгөөний удирдагчид хариуцлагаас мултарна биз. Эсвэл иргэний хөдөлгөөнүүдийн энэ тэм­цэл ямар нэг үр дүнд хүрч, Засгийн газар огцорлоо ч гэсэн олон нийтийн хувьд бол нэг их хожоод байх зүйл байхгүй гэсэн үг. Үсрээд л арай гэж тогтож байгаа ардчиллын елемен­түүд, чөлөөт сонгуулийг үгүй хийх биз. Харин өнгөрсөн долдугаар сарын 1-ний жагсаал бол хий өдөөгд­сөн шалтгаан болоод тавьсан зорилго нь илүү тодорхой байсан зүйл.

Б.СЭМҮҮН

Вагоны купед ээж охин хоёр, цэрэг дарга хоёр нийлээд дөрвүүлээ явж байв. гэтэл гэнэт тог тасарчихлаа. тэгтэл хэн нэгийг алгадах чимээ гарч байна гэнэ.

Гэтэл ээж бодно -  Миний охин овоодоо эр хүнд нүүр өгөхгүй сайн байна.

Охин бодно -  Ичдэггүй юмнууд ээжийг маань оролдоод байгаа юм байхдаа.

Дарга бодно - Энэ муу цэрэг л охиныг оролдлоо тэгээд охин андуураад намайг алгадчихлааа ёоёоёо.

Цэрэг бодно - Ахиад гэрэл унтраасай тэгвэл даргыг бүр чанга алгадачих юмсан.

Та нар үүнийг мэдэх үү? - Хэрэв бүх хятадууд гар гараа барин нэг эгнээнд зогсвол дэлхийн бөмбөрцгийг 30 удаа бүсэлж чадна. - Хэрэв нэг нэгнийхээ толгой дээр зогсох юм бол сар хүртэлх зайнаас 4 дахин урт. - Хэрэв нэг зэрэг шээх юм бол 240,000,000 литрийн багтаамжтай горшоок хэрэгтэй болно. - Зэрэг хүндэрвэл тэр уул овоо шиг баасыг нь 36000 Камаз машинаар зөөх хэрэг гарна. Гэхдээ тэднийг бүгдийг нь живүүлж албал далайн түвшин дөнгөж 0.0002 миллиметр дээшлэнэ гээд бодоод үз дээ. Тэгвэл живүүлчихьелдээ ……….

[kml_flashembed movie="http://www.youtube.com/v/0oD87qc5oJA&hl=en" width="425" height="325" wmode="transparent" /]

Бүлэг